Ферги хоёр дахь хүүхдээ тээнэ
2013-10-20

Өнгөрсөн сард дуучин Ферги амаржиж, бяцхан хүү Аксль Жэкээ төрүүлсэн билээ. Холливудын алдарт хос залуус анхны хүүгээ мэндлээд хоёр сар ч болоогүй байхад хэдийнэ хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр төлөвлөөд амжсан гэнэ. Хоёроор ч тогтохгүй цаашид олон хүүхэдтэй болохоор тэд ярилцсан аж. Тэрээр хүү Акслиа таван дүүтэй болгохоор төлөвлөснөө өөрийн “Twitter” хуудаснаа бичсэн байна. Духамел “Access Hollywood”-д өгсөн ярилцлагадаа, “Эцэг хүн болсон минь үнэхээр надад тохиолдсон хамгийн сайхан зүйл мөн. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай мөч” хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн байна. Жүжигчин Жош Духамел болон дуучин Ферги нар 2009 онд гэрлэсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин