Хуулийн байгууллагуудын удирдлагууд уулзалт хийлээ
2011-11-28

Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлага, шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагын ажилтануудын ажлын уялдаа, хамтын ажиллагаа сэдэвт зөвлөлдөх уулзалтыг хийжээ. Уг зөвлөлдөх уулзалтыг аймгийн засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтанууд, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, цагдаагийн газар, хэлтсийн дарга, хурандаа нар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх алба, Гаалийн газар, хилийн 0243, 0101-р ангийн захирагч нар, мэргэжлийн хяналтын газрын дарга, тагнуулын газрын дарга, онцгой байдлын газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, аймгиин шүүхийн шинжилгээний газрын дарга нар оролцож ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох болон хэрхэн хамтарч ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ямар ажил хийх талаар өргөн хүрээнд хэлэлцсэн байна. Уулзалт, зөвлөлгөөний дараа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын Ахлах прокурор Г.Чагдар Сэлэнгэ аймгийн болон 2 сум дундын Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт цаашид анхаарах асуудал" сэдэвт 2 цагийн сургалт явуулжээ.
Shuud.mn
Сонин хачин