Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь “Оюутолгой” компанитай гэрээтай ажилладаг “Си Ай Си” компанийн ажилтан, 21 настай, З гэгч монгол эрэгтэй учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан билээ.
Тус орон нутгийн оршин суугчдын мэдээлж буйгаар хохирогч З хятад хоолны газарт хооллоснынхоо дараахан амь насаа алдсан юм бөгөөд хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ийнхүү хамтран зүтгэж байсан нөхөр нь учир битүүлгээр нас барж, үүнийг нь илрүүлэхгүй хойрго хандаж, нуун дарагдуулж байгааг эсэргүүцсэн хэсэг ажилчид ажил хаясан тухай мэдээлсэн. мөн тэднийг ажлаас нь халсан юм.
Тэгвэл Оюутолгой компанийн зүгээс эдгээр хүмүүсийг ажлаас нь халаагүй эргэж ажил нь оруудна гэж мэдэгдлээ. Тэгвэл газар дээрээ байдал өөр байгааг ажилчид нь хэлж байгаа. Нэр албан тушаалаа хэлэхийг хүсэхгүй тэдний хувьд мэдээлэл алдсан гэх хэрэгт унахгүй байхыг хүчээж байна. Учир нь монгол хятад ажилтан болох нийт мянган хүнийг 200 гаруй харуул хамгаалалтын хүмүүс ажиглаж хянаж ажиллаж байдаг аж.