“МИ-8” - Буруутны эрэлд
2013-10-22

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт хийх үедээ хүчтэй салхины нөлөөнд орж, хажуу бөөрөөрөө унасан “А-Жет Авэйшн” ХХК-ийн МИ-8 нисдэг тэрэгний талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл гарч байгаа гэж ИНЕГ-ынхан гомдол мэдүүлж мэдэгдэл гаргасан байна. Шуугиад эхлэнгүүт нь хариуцах газар баттай эх сурвалжууд нь мэдээлэл өгөхгүй харзнаад ч юм уу, дараад ч юм уу битүү байгаад байвал таамаглаж баримт мэдээлэл цуглуулах нь хэвлэлийнхний нэг “хобби” бас үүрэг нь мөн.

.

Хэд хоногт “МИ-8”-ийн тойрогт янз янзын л гайхалтай үгүйсгэл, мэдэгдлүүдийг сонслоо, бид. Бөөрөөрөө бөндийтөл уначихсан зураг нь гарчихаад байхад осол биш буулт байсан гэж мэдэгдэх юм. Хэрэв хэн нэгэн эрсдэж, гэмтсэн бол үүнийг осол гэдэг ба харин энэ тохиолдолд ослын буулт хийсэн гэж үзэж ёстой гэсэн тайлбар ч явж байна.

:

Анхандаа бол нисдэг тэрэг Мөнгөнморьтод ослын буулт хийсэн гэх мэдээлэлд Онцгой байдлын ерөнхий газрынхан "тийм мэдээлэл манайд ирээгүй, энэ бол ташаа мэдээ байна" хэмээн хариулж байсан гэж байгаа. Үнэхээр осол болсныг мэдээгүй юу, мэдсэн ч ямар нэгэн шалтгаанаар нуугаад өнгөрөхийг хүсэв үү гэж хардаж байгаа хэвлэлийнхнийг энд буруутгаж худал ташаа мэдээллээ гэж адрах нь хэрэггүй юм. Одоо энэ тойрогт тодорхой болоод байгаа баримт юу байна. Нисдэг тэрэг хувийн компанийн өмч байсан. “А-жет Авэйшн” ХХК-ийн өмч. Нисдэг тэрэг дотор нэр нөлөө, хөрөнгө бэл бүхий эрхмүүд явсан. Нисэхийн багийн 3 гишүүнээс гадна 7 насанд хүрсэн зорчигч 1 хүүхэд явсан. “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, Голомт банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүд трейд”-ийн н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” компанийн захирал Б.Баяр, “Харш констракшн” ХХК-ийн захирал н.Батболд нар. Аяллын гэх үү, нислэгийн гэх үү зорилго нь бас албан ёсоор тэмдэглэгдээгүй байна. Таамгаар бол ан хийх, аялаж зугаалах байсан гэж байгаа. Мөнгөтэй улс луувангаа иднэ үү, онгоцоо унана уу бидэнд үнэндээ хамаагүй. Хувийн ч бай, хувьсгалын ч бай Монголын тэнгэрт хөөрсөн монголд бүртгэлтэй нэг нисдэг обьект ослын байдалд хүрсэн нь анхаарахгүй өнгөрч болохгүй л асуудал болоод байгаа юм. Нисэх биет техник, автомашинаас өөрөөр яригдана. Аюулгүй байдал баталгаат байдлын хяналт нь хэний өмч байхаас үл хамааран Иргэний нисэхэд хамаарна.

:

Энэ шуугиан дэгдсэнээс хойш явж байгаа хандлагыг харахад осол ч бай, буулт бай үүнд нэг буруутан байх ёстой бөгөөд тэр нь явж явж өнөөх муу нисэгчид болж таарах гээд байх шиг байна. Саяхан ИНЕГ-аас хийсэн мэдэгдлээс ийм л санаа нэвт үнэртэж байна. Шууд ингэж мэдэгдээгүй ч нисдэг тэрэг болон нисэгчид нь Иргэний нисэхээс тавигдах бүх  шаардлагыг хангасан шалгалт үзлэгт тэнцсэн байсан гэж байгаа. Үүнээс харахад өнөө хайгаад тогтоох гээд байгаа буруутан алга болчихлоо. Агаар салхи хэвийн, буулт хийхээр байсан гэж байгаа. Тэгэхээр өнөөх нисэгчид л “тэр” агшинд нэг алдаа гаргасан байж таарах дүгнэлтэд хөтлөх ажил явагдаж байх шиг байна. Мөнгөтэй ба нэртэй хүмүүсийн хариуцлагаас мултарч нэрээ бүтэн авч цэвэрхэн үлддэг ээлжит нэгэн найруулга эхэлсэн гэж харж болохоор байна. Явж явж жолоо атгасан нисэгч л буруудаад өнгөрөх бололтой.

:

Хэдэн жилийн өмнө Монголын нисэх хүчнийг нэг муу үнэг сөнөөчихөж байлаа. Түүх товчхон сөхвөл, “Симба” Батаа гэгч энэ нөхөр одоогоос хэдэн жилийн өмнө Батлан хамгаалах яамны өмч хөрөнгө болох “МИ-8” нисдэг тэрэг хөлөглөн зугаацаж, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үнэг хөөж яваад  үнэг ч үгүй, нисдэг тэрэг ч үгүй болж байлаа. Улсын олон зуун сая төгрөгийн үнэтэй нисдэг тэргээр ан ав хийж, хувийн зугаа цэнгэл хөөцөлдөж яваад эвдэж гэмтээсэн энэ эр ямар ч хариуцлага хүлээгүй өнгөрсөн юмдаг. Нисдэг тэрэг унагаасан хэрэгт нисгэгчид буруудаж, “Симба” Батаа шүүхэд хохирогчоор очсон байдаг. Энэ нь бас л улс төржсөн шинжтэй. “Симба” Батаа гэгч эр тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Намбарын Энхбаярын эхнэр О.Цолмонгийн ойрын хамаатан саднаар тодорсон байсан ба энэ байдал нь тухайн үеийн шүүгч нарт нөлөөлж  “Симба Батаагийн хэрэг дарагдаж, түүнийг бүр  хохирогч болгон үлдээсэн” гэдэг.

:

Энэ удаагийн “бөөрлөдөг” нисдэг тэргэнд бас л улс төр болон бизнесийн нөлөө бүхий эрхмүүд явж байсан. Одоо шуугианыг хэрхэн намжааж, хэн буруудах сценарийг нэг мундаг “Пи Ар”-чинаар хийлгүүлээд багаа хөдөлгөж эхэлсэн байх ч магад. Нисдэг тэргээрээ ангаа хийнэ үү, агаараас дэгээ шидэж уснаас загас барина уу, баавгайг загасны дэгээгээр өлгөж чирнэ үү, ер нь мөнгөтэй хүн кайф авах юм жирийн биднийхээс тэс өмнөө гэдгийг ойлгож байна. Гэхдээ асуудал нэгэнт анд явсан гэдгээр бус осол гарсан гэдгээр тавигдаж байгаа энэ үед жирийн нэг нисэгч шуугиан дарах нэг золиос болж хэлмэгдэх вий гэдэг болгоомжлол төрж байна.

:

Ерөнхий сайдыг цасан шуурганд төөрөхөд хайж олоход гарсан зардал гэх 16 сая төгрөгийг хамт “төөрсөн” бизнес найзууд нь гаргаж ижил олон баячууддаа үлгэр үзүүлж байсан. Нисдэг тэргэнд явсан хэд ч бас эр хүн шиг загнаж болсон явдлыг үнэн цагаанаар мэдэгдэж амьдралаа гэж яваа аавын хүү нисэгчдийг хэлмэгдүүлэхгүй байх гэж найдаж болох уу, эрхмүүд ээ.

 :

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нисдэг тэргийг нисгэгч нь жолоодож яваад унагаа биз дээ гэтэл яахаараа дотор мөнгөө төлөөд сууж явсан зорчигч буруутдаг юм энэ сэтгүүлч ёстой нэг эргүү юм даа чааваас гэж.Харин ч сууж явсан хүмүүс чинь хүрэх газраа хүрч чадаагүй айсан сандарсан хохирогч болно.Дээр Соёлоо гэдэг хүн хэн анх санаачилж онгоц авч явсан байна тэр хүмүүс онгоц унасан хохирлыг төл гэж ирээд биччихжээ элэг хатлаа ха ха ха.Санаачлаад байх юу байхав дээ төлбөрийг нь төлөөд хэн ч хаашаа ч авч явж болно.Харин төлбөр төлсөн хүндээ найдвартай үйлчлэх нь нисгэгч ,А-Жэй 2-ийн үүрэг.Хэнээр төлүүлэхээ компани нь мэдэх байлгүй.Хувийн компаний хохирлыг өмнөөс нь барагдуулчих болтой юм аа энэ хүмүүс.
2013-10-23
Зочин:
Нэг микро түрээслээд явбал жолооч нь хариуцана байх оо Мөнгөө төлөөд явж байгаа туристууд хариуцах уу Юм болгоныг битгий улс төржүүлсэн болгоод бич л дээ чи Юм умш аан мэддэггүй юм бол зүгээр мэдээлээд орхи Чи ямар ТВ -5 ийн нэг тарган авгай шиг байл даа
2013-10-23
mi-8:
ene asuudal deer gartsaagui nisegch buruudana zub bsan ch buruudna yaagad gevel nisegchiig yal avaad ybchih bid ariin daay a-jet com na niseh zubshuurliin avch uldi gej bga ene bol unheer uneen harin hulsulj ybsan hun ni buru bhgui ted mungu tulsun l bol tedni buru bish harin tekhnikiin buren bus baidliig NAAHZA hariutsaj bga bolhoor baitsaagch buruudaj magdgui gehde oslin etsiin undsiig orsuud l irj gargana mi-8 crash sudlaachid irj shalguulah heregte
2013-10-23
Иргэн:
Би одоо хураасан хэдэн төгрөгөөрөө онгоц хөлслөөд Монголынхоо машин унаагаар хүрч болохгүй газар луу очиж болохгүй хэрэг үү? Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү ямар хамаа байнаа? Бас нэг хувийн онгоцтой компани бүтэлгүй нисэгчидээсээ болж техникээ эвдэлчихээр мөнгөө төлөөд зорчиж явсан зорчигч би төлөх ёстой юм уу хаашаа юм? Энэ мал сэтгүүлч одоо бичих юмаа бодож бичмээр юмаа?
2013-10-23
bold:
salbariin saidad xariutslaga tootsoochee. MI-8, galt tereg geed bugdiig ni suiruulj bna shuu dee
2013-10-23
Uneg buruutai.:
Simba Bataagin gegdeh nisdeg teregin osold UNUG BURUUTAI bolj taarsan shuu dee. ter unegl garch ireegui bol huuhgui baih baisan gej. odoo bol salhi ch yumuu hii hooson 1 yum buruutai bolno doo harj l baigaarai. deer ni huvtsasnaas uur umsuh yumgui heden nisgegechid bas buruuddag. manaihan iim muu bas muuhai shuu dee. Everten tuuraitand bol Mongoloin huuli hezee ch uilchildeggui. Hezee uurchlugdunu duu.
2013-10-23
soyoloo:
hen anh sanaachilj avch yavsan ter nuhud tuluh yostoi shuu dee.ongots hulsulsun yum chine er hun shig zagnah bailgui dee hiimoroo sergeeh gej yavsan bol hiimortoihon shig tuluh heregtei
2013-10-22
soyoloo:
hen anh sanaachilj avch yavsan ter nuhud tuluh yostoi shuu dee.ongots hulsulsun yum chine er hun shig zagnah bailgui dee hiimoroo sergeeh gej yavsan bol hiimortoihon shig tuluh heregtei
2013-10-22
shudarga:
ongots unagasan salhind hariutslaga tootsyo haa hamagui mungun moritod hurtel salhilj bdag haashaa yum hun an hiij bhad chini
2013-10-22
Зочин:
Хэн ч зорчигч болж болно ш дээ. Энд улстөрч байна уу, баян байна уу ялгаагүй. Харин төлбөрийн хэмжээ л ялгаатай. Онгоц, машин ер нь ямар ч тээврийн хэрэгслийг эрх бүхий жолооч, нисгэгч л хариуцна. Хаана яаж буух, зогсох, аюулгүй байдлаа хангах нь тэдний үүрэг л баймаар юм. Тэгээд л улс төржөөд л унадаг аа болимоор юм аа, манайхаан
2013-10-22
mongol hyy:
haa hyrehiig darga medne haaguur yavahiig jolooch medne gedeg bhaa,
2013-10-22
ganbaa:
Nisgeghc buruutnaar todor ni oilgomjtoi. Erh medel mongo 2 shig daisan alga
2013-10-22
zochin:
ih l sonin yum,nisegch duraara iihsse yvahgui shdee
2013-10-22
BURUUTAN:
Odoo ene tsagt yamar aaviin huuv tegj ninjin setgel gargah zorig baih bilee. Nisegchid buruutan boloh ny gartsaagui. Ene mungu erh medel nam uls tur gedeg mongoliin ireeduig burhegduulj baina.
2013-10-22