Жонни Депп: Стив Жобс намайг уйлуулсан цор ганц эр хүн
2013-10-23

Холливудын алдарт жүжигчин, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од, “Алтан бөмбөрцөг” кино наадмын шагналт Жонни Депп “Rolling Stone” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

.

-Хувийн амьдрал чинь яагаад тогтворгүй байгаад байдаг юм бол?

-Би амьдралаас юу авах ёстойгоо мэддэг гэж боддог шүү. Шарон Айлен шиг бүх зүйлийг төгс байлгах гэж оролдохгүй. Ванесса Паради шиг олон цагаар ажиллах нь миний хувьд тэвчээрийнхээ хязгаарыг шалгаж байгаатай ялгаагүй. Тиймээс би бодсноо хийхийг хүсдэг учраас зарим үйлдэл нь бусдад таалагддаггүй. Ванесса хүртэл миний энэ занд дургүй байсан. Гэхдээ түүнд би тохируулж амьдрахгүй гэж бодсон. Архийг нэлээд хэтрүүлээд уучихдаг бүсгүйчүүд надад огт таалагддаггүй. Төгс нэгнийг хайсаар байгаад ийм зүйл болсон байх.

.

-Хайр дурлал таны хувьд яг л хөөс адил байх юм?

-Юу хүсэх нь миний дурын асуудал шүү дээ. Би хайр дурлалаар тоглодоггүй, зүгээр л надад тохирох хэн нэгэн энэ хорвоод дээр байгаа эсэх нь асуудалтай байгаа юм.

.

-Жонни, би таны уран бүтээлийн тухай асуухгүй гэж бодож байсан. Гэхдээ асуух хэрэгтэй болов уу. “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглож байхдаа Орландо Блүүмтэй нударга зөрүүлсэн гэж байсан. Энэ үнэн үү?

-Хүмүүс энэ асуудлыг хэт дэвэргэсэн. Бид киноны сайн хамтрагчид төдийгүй сайн найзууд. Би түүнтэй тулалддаг хэсэг байдаг. Энэ үеэр кинондоо хэт их орсон уу, яагаад ч юм бэ түүний уурыг хүргэсэн. Тэгээд л бид кинонд тоглоод байгаа юм уу, үнэхээр тэмцэлдээд байна уу гэдэг эргэлзээтэй болсон. Кино багийнхан бидний дуэлийг зогсоож, тайвшруулсан. Өөр юу ч болоогүй шүү дээ?

.

-Орландог сайхан эхнэртэйд нь атаархдаг уу?

-Би бусдын эхнэр рүү нүдээ унагах бүдүүлэг эр хүн биш ээ. Харин ганц бие бүсгүйчүүд бол өөр хэрэг. Тэгээд ч төгс сайхан хүүхэн гэж байдаггүй юм. Зүгээр л тэд чинь царай муутай хүмүүсийн дунд л хөөрхөн харагддаг байхгүй юу.

.

-Стив Жобс таны амьдралыг өөрчилсөн гэсэн?

-Стив Жобсийн “Энэ миний амьдрал” гэдэг номыг уншиж байсан. Тэр ном 300 хуудастай. Би 4 цагийн дотор уншиж дуусгасан. Дууссаны дараа өөрийгөө толинд харсан чинь асгартлаа уйлсан байсан. Энэ чинь юу болоод байнаа гэж өөрийн эрхгүй бодсон шүү. Стив Жобс намайг уйлуулсан цор ганц эр хүн. Би ааваасаа ч айж, уйлж байгаагүй шүү дээ?

.

-Кинонд тоглож байсан хамтрагчдаасаа хэнийг дахин үнсэхийг хүсч байна?

- Анжелина Жоли. Бид хоёр “Жуулчин” кинонд хамтран тоглосон. Кино эхэлснээс дуусах хүртэл би Жолид чинь сэтгэлээсээ дурласан. /Инээв/. Маргааш Брэд  намайг ухаан манартал цохих байхдаа.

.

-Боломж байсан бол, эргүүлэх байсан уу?

-Мэдээж хэрэг. Даанч Брэд Жолийг цагдаа шиг дагаад надад ямар ч боломж олгоогүй.

.

-Түүний харахаас сэтгэл чинь одоо хүртэл хөдөлдөг үү?

-Би амьдралынхаа турш тийм л төгс бүсгүйг мөрөөдсөн. Тэгэхдээ, хайрын харилцаанаас илүү найзын харилцааг илүүд үзэхийг хүсч байна.

.

-Холливудын нууцаас бидэнд сонирхуулаач?

-Цаг бол хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа маш их өрсөлдөөнтэй Холливудад цагаасаа хоцорч очно гэдэг таны амжилтад сөргөөр нөлөөлнө. Магадгүй та хичнээн алдартай ч туслах дүр ч олдохгүй. 1989 онд “Хайчин гарт Эдуард” киноны сонгон шалгаруулалтад хоцорч оччихоод найруулагч Тим Буртоны гэрийн гадаа 02.00 хүртэл жүжиглэсэн. Тэр залхсандаа намайг маргааш ирж шалгуулж болно гэж хэлсэн. Энэ кино маш их амжилт дагуулсны зэрэгцээ надад “цаг” ямар чухал гэдгийг ойлгуулсан.

.

-Жүжигчин Жони Депп нийт 30 шивээстэй. Дахиад шивээс хийлгэх зай байна уу?

-Намайг шивээсний донтон гэж хэлж болно. Шивээс бүхэн минь амьдралд тохиолдсон чухал үйл явдлыг илэрхийлдэг. Тиймээс дахиад хийлгэх болно.

.

-Америкийн “Vanity Fair” сэтгүүл уламжлалт нэгэн жагсаалтаа гаргажээ. Энэ жил жүжигчин  Анжелина Жолигоос тав дахин их орлого олсон шүү дээ. Энэ талаараа?

-Би өнгөрсөн онд 100 саяыг халаасалсан. Нуугаад байх юм байхгүй. Анжелина Жоли ч гэсэн 100 сая ам.доллар өөрийн болгоогүй гэхээр гайхаж байна. Тэр сайхан бүсгүй уг нь Холлувуудын хамгийн эрэлттэй нэгэн. Харин энэ удаад түүнээс тав дахин эрэлттэй байсандаа бяцхан баярлаж байх шиг.

.

-Ирэх жилүүдэд та ямар уран бүтээл дээр ажиллах гэж байна вэ?

-Хамгийн том ажил бол ахмад Жэк. Гурван жилийн хугацаанд зураг авалт нь хийгдэх энэ удаагийн анги дээр ахмад Жэк томоохон үүрэг гүйцэтгэх болно. Киноны зохиол нь тун сонирхолтой. Тухайн үед сайн үнэлгээ авахын тулд одоо сайн ажиллах хэрэгтэй байна. Үзэгчид ч миний дүрээр дамжуулан олон зүйл хүлээдгээ илэрхийлсэн. “Карибийн тэнгисийн дээрэмчид Үхсэн хүү үлгэр ярьдаггүй” шинэ цуврал зураг авалт нь эхэлсэн байгаа. Үзэгчдэд таалагдана гэж найдаж байгаа шүү. Энэ удаа гарах анги хамгийн сүүлийнх гэдгийг ч онцлох хэрэгтэй. Мөн ирэх жилд гарах “Модон дунд” уран бүтээл хүүхэд залуучуудын сонирхлыг татна гэдэгт итгэж байна. Хөгжимт уран сайхны бүтээл болж байгаа.

.

-Хөгтэй явдлынхаа талаар яриач?

-Тэр үнэхээр инээдтэй зүйл болсон. Ярихаас инээд хүрээд байдаг юм. Манай нэг киноны зураг авалтын үеэр кино найруулагч Брус Робинсон бид хоёр хөгөө тарьсан. Амьдралын минь сүүлийн мөч байсан гэдгийг ойлгож байсан ч бид инээлдэж чадсан. Бид Номхон далай дээгүүр нисэж байлаа. Гэтэл онгоцны хөдөлгүүр хүчээ алдаж, сэнс нь хөдлөхөө больчихсон юм. Тэгээд би дотроо “Есүс Христ минь. Ингээд л бид үхэх болж байна уу. Гэрэл унтраад, хөдөлгүүр унтраад ингээд амиа алдах байсан юм уу” гэж бодож байтал гэнэт хажууд сууж байсан манай хүн “Ингээд л болчихож байгаа юм уу” гэдэг байгаа. Тэгээд би тэсэлгүй инээж, бид онгоц хүчээ алдаж унаж байхад инээлдэж байсан. Тэгээд нэг нэгэн рүүгээ харан дахиад л инээлдэж эхэлсэн. Тэгээд удалгүй онгоц хэвийн нисэж, хөдөлгүүр нь ажиллаж эхэлсэн. Бид ч тэр өдрийг үнэхээр хөгжилтэй өнгөрүүлсэн дээ. Сайхан ч мэдрэмж байсан. Дотроо яг л “Энэ чинь бодит амьдрал билүү, кино зураг авалт билүү” гэж нэг бодоод инээж гарсан. Амьдралдаа хэзээ ч тэгж тэнэг байдалд орж байгаагүй юм байна билээ.

.

-Ванесса Паради бол таны хуучин эхнэр. Тэрэнтэй дахин нийлэхийг хүсч байна уу. Таны хоёр хүүхдийн чинь ээж шүү дээ.

-Би түүнээс салаад маш их гунигласан. Хоёр хүүхдээ маш их санаж байсан ч Ванесса уулзахыг хатуу хориглосон. Тэгэж аашлах тусам сэтгэл минь хөрөх юм.

.

- Та цаашид кино урлагтаа үнэнч хэвээр байх уу?

-Би бодож байгаа. Эхлүүлсэн кинонуудаа дуусгаад сайхан завсарлага авах юм уу, өөр салбар руу орох талаар бодсон. Гэхдээ одоохондоо хариулт өгөхөд арай л эрт байх. Кино урлаг бол үнэхээр гайхамшигтай гэр бүлийн нэгдэл. Магадгүй би кинонд дуу оруулах, хүүхдийн хөгжимтэй киноны төрөлд уран бүтээл хийж магадгүй. Ойрын жилүүдэд төлөвлөсөн зүйл алга. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна гэдэг чинь өөрөө гайхамшигтай биш гэж үү. Ажилдаа дурлах нь сайхан мэдрэмж өгдөг шиг кино урлагт би дурлачихсан явж байна.

.

-Та америк хүн хэрнээ Францад амьдардаг нь ямар учиртай юм бэ?

-Европ бол эртний соёлтой, ёс дэгтэй газар. Энд би чөлөөтэй сэтгэж, хүссэн дарсаа захиалж чаддаг. Хичнээн их амжилт олж, алдагдалд орлоо ч гэсэн би Парисыг л хамгийн түрүүнд зорьдог. Парист дүрсэлж хэлэхэд ч хэцүү тийм нэгэн содон уур амьсгал ноёлдог юм. Тэр нь надад таалагддаг. Уран бүтээлчид, зураачид, жүжигчид гээд эндэх ур амьсгал нэг л өөр.

_

Та өөрийгөө царайлаг гэж боддог уу?

-Би тийм ч өөгүй, сайхан залуу биш ээ. Үнэнийг хэлэхэд би үсээ засуулж, сахлаа авах үнэхээр дургүй. Тиймээс өөрийгөө царайлаг гээд хэлчихвэл, алдас болно биз.

.

-“People” сэтгүүлийн “Sexiest Man Alive”-ын хамгийн тачаангуй эрсийн нэгд бичигдсэн?

-Өөрөөрөө байх нь л зүгээр юм байна. Хэн нэгнийг дуурайсан бол тэргүүлэхгүй байсан байхдаа гэх бодол төрлөө.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tamir gdg nuhur bolioch:
tamir gdg nuhur bolioch medee bolgon deer l tenegteh yumaa.
2013-10-23
Jilo:
Deegii goe yrilzlag bolj amjilt geneeeee,kkkkkkkkkkk.....deegiin ochood yrilzlag avzan ym shig.kkkkkkkeruul bish nohduud ix baih ymaa.kkkkk
2013-10-23
naraa:
ok. saihan yrisan b.na
2013-10-23
өаөөө:
лайтай залуу шүү
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-23
Ганаа :
Дээгий гоё ярилцлага болсон байнаа дүү минь амжилт
2013-10-23