Дуучин Б.Амархүү: Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй
2013-10-23

Банкны теллер бүсгүй циркийн манежд дүүлэн нисч, харилцааны менежерүүд нь хөгжилтэй хошин үзүүлбэрүүд үзүүлж, офисын ажилтнууд дуулж, бүжиглэж байхыг харилцагчид нь харсан бол яг л энэ наадмын хөтлөгч шиг энэ их авъяас банкны ажилтнуудаас хэрхэн төрдөг байнаа гэж гайхан шагшрах байсан биз. Энэ бол өнгөрөгч бямба гарагт АСА циркт болсон “Авъяаслаг банкир-2013” урлагийн анхдугаар наадам.  Төрийн банк ажиллагсдынхаа авъяас билгийг нээх, хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, идэвх санаачлагыг нь нэмэгдүүлэх зорилготой уг наадмыг зохион байгуулжээ.

5

Банкныхны авъяас билгийн тулааныг шүүхээр УГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач М.Булган, МУ-ын СТА, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн банкны элч дуучин Б.Амархүү, “Шилдэг өнгө” продакшны ерөнхий найруулагч, СТА Ш.Хүсэлбаатар, СУИС-ийн бүжгийн багш, СТА Т.Батбаяр, СУИС-ийн бүжгийн багш, СТА Г.Төгсөө нар ирсэн байв.

6

“Авъяаслаг банкир-2013” наадамд Төрийн банкны Төв офисын газар хэлтэс, Улаанбаатар хотын салбаруудын хамтарсан багууд, Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн орон нутгийн хамтарсан нийт 12 продакшн оролцсон юм. Шүүгчдийн дүн гарахад тэргүүн байр буюу Гранпри шагналын эзнээр Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан дэд захирлын харъяа, Дотоод аудитын газрын хамтарсан баг шалгарсан ба удаах байруудад Төрийн банкны Зүүн бүсээс оролцсон баг, Сүхбаатар-Баянгол дүүргийн салбар нэгжийн хамтарсан баг тус тус шалгарчээ.

6

Мөн монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг Төрийн банкны элч хамтлаг “Увертюра” ая дууны мэндчилгээ өргөжээ. Харин “Авъяаслаг банкир-2013” урлагийн наадмын шүүгчээр ажилласан дуучин Б.Амархүү “Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл Төрийн банкны авъяаслаг ажилтнуудын сэтгэл зүрхнээс гарсан тэр их эрч хүч, авъяас хөдөлмөр намайг дотроос минь дулаацуулж байлаа. Орос улсад би олон жил амьдарч байсан. Монголдоо ирээд Төрийн банкныхаа элч дуучин болж, ард түмэндээ хүрч үйлчлэхээс гадна ийм авъяаслаг гэр бүлийн эгнээнд орсондоо маш их баяртай байна” гэж хэлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин