Бодибилдинг фитнессийн ДАШТ Монголд болно
2013-10-23

Ази тивд, тэр дундаа Монголд анх удаа бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ талаарх мэдээллийг өгч, тус тэмцээний зохион байгуулагчид болох Bunytalyev, Hugo Chan, HBFF-ийн гүйцэтгэх захирал Joy Pang, Монголын бодибилдинг фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очир нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Аравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох тэмцээнд таван тивийн 50 орчим улсын 400 гаруй  тамирчин  оролцох аж. Монголын тамирчдын тухайд энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 20 тамирчнаа сойж байна.

ДАШТ-д оролцогчид энэ удаа бодибилдинг фитнессийн хоёр насны ангилалд 25 төрлөөр өрсөлдөх аж. Ахмадын ангилалд эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрэгтэйчүүдийн төрөлд 40-49, 50-59, 60-аас дээш гэсэн насны ангиллаар өрсөлдөх бол залуу тамирчдын хувьд  классик, фитнесс, бикини гэсэн төрлүүдэд хүч сорино.

Б.Одон Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин
like:
yamar goyo yum bee haana boloh yum boloo?
2013-10-23