Хэнтийд гамшгаас хамгаалах сургуулийг зохион байгууллаа
2013-10-23

Аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд иргэдийг сургаж дадлагажуулах, гамшгаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж аюул, осол, гамшиг тохиолдсон, эрсдэлтэй нөхцөл үүссэн үед орон нутгийн засаг захиргаа, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, хор уршгийг шуурхай арилгах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх дадлага, мэдлэгийг эзэмшлээ.

 6

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг тус аймагт ажилласан бөгөөд орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, байгууллага, иргэд олон нийт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд өндөр ач холбогдол өгч оролцсон бөгөөд гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэх, өөрсдийнхөө мэдлэг, дадлагыг сайжруулах талаар онцгой анхаарал тавьж ажилласныг сургуулийг зохион байгуулагчид тэмдэглэж байв. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго нь Хэнтий аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд  сургаж дадлагажуулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

6

6

Тус аймгийн Засаг даргын нөөц сангаас 27.4 сая төгрөгийг гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд зарцуулан Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан нь иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг болжээ. Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгон, 10 гамшгаас хамгаалах алба, 29 мэргэжлийн ангид удирдлагын байрыг байгуулан, нэмэлт шилэн кабелиар холбож, 530 гаруй албан хаагч, иргэд, сайн дурынхан оролцсон бөгөөд бэлтгэл, бэлэн байдлын үзлэг, жигдрэлтийн дадлага сургууль хийх, хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн барилгын нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, химийн хорт бодис алдагдсан үед хүн амыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хээрийн  эмнэлэг дэлгэн ажиллуулах үзүүлэх сургууль, Хэрлэн сумын 4  дүгээр сургуулийн багш, сурагчид, ажилчид нийт 540 хүнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

5

Хэнтий аймгийн хэмжээнд 2012-2013 онд 86 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдсон бөгөөд 9 хүн амь насаа алдаж, 2 хүн хүнд, хөнгөн гэмтэж бэртэн 656 толгой мал, амьтан хорогдсон,  ой, хээрийн түймэр, хүчтэй цасан болон шороон шуурга, хүн, малын халдварт өвчний тохиолдол голлож байна. Аливаа болзошгүй гамшиг, осол тохиолдсон үед ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэд өөр өөрсдийнхөө шатанд ажиллах чадвартай болсон нь Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүн байв. Аймаг орон нутгийн зүгээс энэхүү сургуульд эртнээс бэлтгэж, томилгоот бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг ханган, үүрэг гүйцэтгэх боломжийг тодорхой хэмжээгээр дээшлүүлсэн нь сургуулийн явцаас харагдаж байна гэж уг сургуульд оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж онцолж байлаа.

6

5 Сургуулийн үеэр гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, болзошгүй гамшгийн үед зарлан мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор 6  сумдыг зарлан мэдээллийн дохиотой болгож, зайнаас удирдах удирдлагын нэгдсэн системд холбон Хэрлэн сумын таван байгууллагад серень дохиог байршуулж зарлан мэдээллийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллав.  Цаашид 2016 он гэхэд бүх сумдыг зарлан мэдээллийн нэгдсэн системд холбосноор иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх боломж бүрдэх юм байна.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com