Хүн худалдаалах гэмт хэрэг өсчээ
2013-10-23

Нийслэлийн  цагдаагийн газраас мэдээлснээр он гарснаас хойш 11338 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22,5 хувь өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 53,5 хувьтай буюу 3,1 хувиар буурсан байна.

Гэмт хэргүүдийн хувьд өмнөх оны мөн үеэс халаасны хулгай 76 хувь, малын хулгай 61,2 хувь, эд хөрөнгө үрэгдүүлэх, завших хэрэг 47,5 хувь, хулгай 45,8 хувь, булаах гэмт хэрэг 43,6 хувь, хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар тус тус өссөн байна. Мөн ойн тухай хууль, тогтоомж зөрчих гэмт хэрэг 50 хувь, татвар төлөхөөс зайлсхийх 33,3 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 19,3, автотээврийн хулгай 16,9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Гэмт хэрэг үйлдэгчдийн хувьд 53,4 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд эзэлж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн иргэд өмнөх оныхоос 475 хувиар өссөн гэсэн тоон мэдээлэл байгаа юм.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
gfhf:
tm blgui de 475 gj bhuu
2013-10-24
soninsonin:
4.75 uu tiim bizdee
2013-10-23