Улаанбаатар
Турк, Бурнейд харилцан визгүй зорчино
2013-10-23

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өнгөрөгч дөрөвдүгээр сард манай улсад айлчлах үеэр хоёр улсын иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, БНТурк Улсын  Засгийн газар хоорондын хэлэлцээрт монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Түркийн талаас ГХЯ-ны Консулын газрын Ерөнхий захирал, Элчин сайд Шакир Факили нар энэ сарын 10-нд гарын үсэг зурсан байна. Ингэснээр манай хоёр улсын иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих юм. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бруней Даруссалам Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд ноот бичиг солилцсоны дагуу энэ оны 8 дугаар сарын 1-нээс дипломат болон албан паспорт эзэмшигчид 14 хоног хүртэл харилцан визгүй зорчиж эхэлсэн байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
unshigch:
Hamgiin gol ne mongoloos sain l bol heden luivarchid vizgui yavj chadah biz, harin nogoo ulsaas bugd ireh bolomjtoi bolno gesen ug, etsest ne hend ashigtai um be vizgui boloh ne todorhoi biz dee? Jiriin ard tumniihee amidraliin tuvshing deeshluulj chadahgui baij yaaran iim um hiih demii dee!
2013-10-24
11111:
ene guzeetei darga nar visagui boloh tuhai bichdegee bolimoor ym aa, engiin ard irged visagui bolson bol neg oor hereg shuu de, Brunei chin bayan uls manaih shig dampuu ulsiin humuusiig visagui oruulna ch gj hudlaa l bolvuu
2013-10-24