Улаанбаатар хотын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
2013-10-24

Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн түүхт ой энэ сарын 29-нд болно. Энэ ойн хүрээнд  өнөөдөр 11.00 цагт Улаанбаатар хотын үе үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл болох гэж байна. Уг гэрэл зургийн үзэсгэлэнг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Архивын ерөнхий газар, Улаанбаатар хотын музей хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд Улаанбаатар хоттой холбоотой 100 гаруй түүхэн ховор гэрэл зураг тавигдах юм.

Уг гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт  Улаанбаатар музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин