731.4 сая төгрөгийн зөрчил илэрчээ
2011-11-29

Мэргэжлийн хяналтынхны орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2009-2010 онд олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтад хийсэн санхүүгийн шалгалтаар нийт 731.4 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Тэдгээрээс 575 саяыг нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд, 18.4 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон байна. Энэхүү шалгалтаар зориулалтын дагуу зарцуулаагүй зээл болох Баянхонгор аймагт 70 сая, Өмнөговьд 1.02 сая төгрөгийг буцаан төлүүлэх арга хэмжээ авчээ. Харин Дархан-Уул аймгийн  “Хатуу төмөр” ХХК-ийн 2009 онд авсан 40 сая, Дундговь аймгийн “Баянгийнговь” ХХК-ийн мөн онд авсан 27 сая төгрөгийн зээлийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Shuud.mn
Сонин хачин
даргыг нь халж шүүхэд өг
2011-11-29