Монгол гэр бүл Цуврал 3
2013-10-24

Бууж мордох тавилан

 7

Соц нийгмийн үед ажилд орох гэж байгаа нэгнээс гэр бүлийн тогтвортой байдлыг шаарддаг байсан гэдэг. Бас жирэмсний хяналтад орохоор очиж буй бүсгүй, хүүхдээ бүртгүүлэх гэж байгаа эцэг эх заавал гэрлэлтийн батлахтай байх ёстой. Хэн хэнээсээ хүүхэдтэй болж, хэнтэйгээ амьдрах нь хувь хүний асуудал ч энэ шаардлага гэр бүл гэх нийгмийн бичил хэсэг төрийн хараа хяналтад байсны илрэл. Харин өнөөдөр тухайн гэр бүл албан, албан бус нь хэнд ч хамаагүй. Ажил албанд ч уг асуудал сөхөгдөхгүй, төрийн өндөр албан тушаалтан ч гэр бүлийн хувьд тогтворгүй нэгэн байх. Хүүхдээ бүртгүүлэхэд батлах шаардах ч танилтай байхад асуудалгүй аавын хүүхэд болно. Харьяалагдах дүүрэг, хороондоо Батын, Болдын, Доржийн ам бүл хэмээн бүртгэгдсэн ч албан ёсны гэр бүл эсэх нь тодорхойгүй. Монгол Улс 780000 гэр бүлтэй гэсэн статистик бий. Эхнэр нөхөр, хүүхэдтэйгээ та бидний хэлдгээр элэг бүтэн амьдарч байгаа 780000 гэр бүлийн 12.8 хувь нь гэрлэлтээ батлуулаагүй байдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхчулуун хэлж байна. Бүр тодорхой болговол 99840 гэр бүл төрд дансгүй, албан бус гэсэн хэсэгт хаягтай. Өнөөгийн хэллэгээр бол 100 мянга орчим гэр бүл хамтран амьдрагч хэв маягт багтдаг гэсэн үг. 100 мянган хүн бие биенээ шинжиж, надад таарч тохирох уу, цаашид яах бол хэмээн эргэцүүлж суухгүй нь мэдээж. Аль хэдийнэ 2-3 хүүхэдтэй болсон эхнэр нөхөр ч гэрлэлтээ батлаагүйгээс өөрсдөө ч мэдэхгүй хамтран амьдрагч гэр бүлийн тоонд орчихсон яваа. Тэгвэл хамтран амьдрагчдын хүрээ тэлж, хүмүүс гэр бүл болсон ч албан ёсны болгож баталгаажуулахгүй байгаагийн шалтгаан юу вэ.

 7

Хамтран амьдрагчдын нас, боловсрол, амьдралын түвшин харилцан адилгүйтэй адил нийгмийн давхарга бүрт гэрлэлтээ батлуулдаггүйн шалтгаан өөр өөр байдгийг албаны хүн хэлэв. Нийгмийн дээд давхаргынхан буюу баян, хэт баян хүмүүс эд хөрөнгөнөөс шалтгаалан гэр бүлээ баталгаажуулдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, асуудал үүсэхэд эд хөрөнгөө эхнэр нөхөртэйгээ хуваах дургүй хэсэг бүлэг гэсэн үг. Гэтэл гэрлэлтээ хаана бүртгүүлж, ямар бичиг баримт бүрдүүлэхээ ч мэддэггүй хүмүүс ядуу бүлэгт хамаарч, гэр бүл, гэрлэлтийн тухай ойлголт ч үгүй явна. Харин нийгмийн дундаж давхаргынхан харьцангуй үүрэг хариуцлагаа ухамсарлагчид ч гэрлэлтийн батлахыг мөн л чухалчилдаггүй. Учир нь тэд гэрлэлтийн батлахтай, батлахгүй амьдраад л байгаа.

 6

Цаас төдийхөн ч тогтвортой байхын үндэс

 6

Хэдийгээр нийтийн дунд ийм хандлага байдаг ч гэрлэлтийн батлахтай албан ёсны гэр бүл илүү бат бэх, тогтвортой байдаг. Хэзээ ч урж тасдаад хаяж болох цаас хэдий ч эхнэр нөхрийн хооронд үүсэх үүрэг хариуцлага, хүндлэл, хайр халамж бүхэн гэрлэлтийн батлахаар дамжин хуульчлагдаж буй. Гэрлэлтээ бүртгүүлэх сонирхол бага, хамтран амьдрахыг илүүд үзэх болсон ч жил жилийн бүртгэлийн үзүүлэлт төдийлөн буурдаггүйг нийслэлийн Бүртгэлийн газрын Бүртгэл статистикийн хэлтсийн дарга Н.Наранцэцэг дуулгав. Улсын хэмжээд нэг сард дунджаар 700-800 иргэн гэрлэлтээ бүртгүүлдэг байна. Харин нийслэлийн хувьд  2012 онд 5773 гэрлэлт бүртгэгдсэн бол энэ оны есөн сарын байдлаар 4813 иргэн гэр бүлээ албан ёсоор бүртгүүлжээ. Тэдний 3829 нь анхны гэрлэлт бол 984 нь дахин гэр бүлээ баталгаажуулагчид аж. Гэр бүлийн тухай хуулинд гэрлэлт нь сайн дурын харилцаанд үндэслэгдэнэ хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэнд ч албадуулахгүй харилцаа гэсэн үг. Хэдийгээр хүний сэтгэл зүрх, амьдралын асуудлыг албан журмаар шийдэж болохгүй ч гэрлэлт батлуулах үе шатанд төрийн ямар нэг дэмжлэг, хөшүүрэг шаардлагатай байгаа нь бодит амьдралаас харагдаж байгаа юм. Ямар нэг зээл тусламж, төрийн зүгээс үзүүлэх зарим төрлийн үйлчилгээнд гэр бүлтэй хүмүүсээс гэрлэлтийн батлах шаардвал иргэд энэ асуудалд илүү хариуцлагатай хандахыг үгүйсгэх аргагүй. Магадгүй бүх зүйл сайн дурын, сул чөлөөтэй байсны сөрөг үр дагавар нь гэрлэлтийн батлахыг үнэ цэнэгүй болгосон ч юм билүү.

 6

Ялгаж салгамаар харилцаа

 6

Сэтгэлзүйчийн үзэж буйгаар гурваас дээш жил хамтран амьдарсан бол эхнэр нөхрийн аль аль нь гэрлэлтээ албан ёсоор батлуулах сонирхолгүй болдог гэнэ. Хамгийн чухал нь “Бид албан ёсоор гэрлэсэн биш. Тэрний өмнө би юу гэж хариуцлага хүлээх юм. Болохгүй бол болино биз” гэсэн бодол сэтгэлзүйд нь нөлөөлж, хүйтэн хөндий харилцааны эхлэл болдог байна. Бас “Би чиний аваад суусан эхнэр юм уу” гэх үг нэг талаар эмэгтэй хүний гомдлын илэрхийлэл боловч нөгөөтэйгүүр чиний өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй гэсэн утгыг давхар агуулдаг. Энэ бүхний эцэст хамгийн хялбархнаар шийдэгдэх асуудал бол салалт.

 6

Харин бодлогын хүрээнд шийдвэрлэх нэг асуудал нь хамтын амьдрал, хамтран амьдрагч гэсэн ойлголтыг ялгаж салгах. Бие биенээ таних товчхондоо гэр бүл болохын өмнөх туршилтын үедээ яваа залуусыг ч, цайгаа хувааж уухаар нийлсэн ахимаг насныхныг ч нийтэд нь хамтран амьдрагч гэж нэрлээд байгаа нь бодит байдалд хэр нийцэж байгааг бодох л асуудал. Үр хүүхэдтэй тогтсон амьдралтай ч албан ёсны болгоогүй эхнэр нөхрийг хамтран амьдрагч гэж бууж морддог харилцаатай адилтгаж болохгүй нь мэдээж. Энэ бүхнийг Гэр бүлийн тухай хуулинд ялгаж салгаж тусгахаас гадна хувь хүмүүс ч гэр бүлдээ хариуцлагатай хандах ёстой. Гэрлэлтийн батлах гэж тамгатай цаас төдийхөн боловч түүнийг үүрэг хариуцлага дагаж байдгийг санах хэрэгтэй. Миний гэр бүл хэмээн нандигнаж буй тэр зүйл чинь салж нийлэхэд хялбар хямдхан харилцаатай адил болчихоод байгааг Монгол гэр бүлийн тоонд орсон ч албан бус гэж тусгаарлагдсан 99840 эхнэр нөхөр анхаараасай.

6

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Code:
emegteichuudtei udaan baix unexeer xetsuu. bainga mungu tugrug nexne, xov jiv xeruul xiine, urgelj anxaaral xalamj shaardana. uuriinxuu bux aldaa dutagdliig baix yostoi meteer uzdeg murtluu ajlaasaa jooxon oroitox, esvel naiz nuxudteiguu sardaa ganz udaa piiv uugaad suux gexed l tuuniig buun yum bolgoj xeden udriin urgeljilsen xeruul bolgono. urgelj munguu nuuna, turj baigaa geed dandaa nogootoi, maxgui xool xiine. bi bol campiratai yag adil sanaltai baina. xun ganzxan oldox amidraldaa emegteichuudtei xeregtei uyedee uulzchaad ugdug mungiig ni ugchuud l yavax xeregtei.
2013-10-25
Зочин:
Гэрлэлтийн батлах ч үнэ цэнэтэй л байгаа юм байна лээ. Ямар ч байсан банкнаас зээл авахад хамтран зээлдэгч болоход баталгаатай л юм билээ.
2013-10-25
campira:
em hun nasan turshid er hunii energiig ny sorj amldardag energiin vampir baidag. Baigaliin huuli iim um. Hervee er hun taivan saihan jargaltai amidrahig husej baigaa bol goony yavah heregtei. Ger bul gedeg shorond sain duraaraa orj ehner gej energiin vampird hamag energie soruulah ni teneg hereg. Uuniig medej avtsgaa...
2013-10-25