Хүн болох уу? Эсвэл...
2013-10-27

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа, эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэх мэтээр манай ухаант өвөг дээдэс маань хүүхдийн ёс суртахууны онцлогийг хүүхэд насны хүмүүжлээс, эцэг эхийн үлгэр дуурайллаас салшгүй холбоотой гэдгийг ухааруулж ирсэн. Үнэхээр л тухайн хүүхдийн амьдралд хандах хандлага, зан чанар, байгаа байдал нь аав ээжийнх нь хэн нэгэнтэй ямар нэгэн хэмжээгээр төстэй байдаг шүү дээ. Энэ бол батлагдаагүй хууль. Хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс их ур ухаан, хичээл зүтгэл шаарддаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манай улсад энэ талын нарийн судалгаа алга. Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийг мартаж үл болно. Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг аж.

6

Хүүхэд эхийн хэвлийд байхаасаа л хүмүүжиж эхэлдэг гэж та бид уншиж байсан. Дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил ихээхэн шалтгаалдаг гэнэ. Эцэ, эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Тэд ярьж чадахгүй ч гэсэн таны хэлсэн болон хэлж байгаа үгийг ойлгох чадвартай байдаг. Тиймээс та хүүхдээ нялх гэлтгүй дэргэд нь хэлэх, ярих үгээ цэгнэхгүй бол төдий чинээ сайн, муу хүмүүжил олгож буйгаа мартаж үл болно.

6

Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав, ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургаж байсан бол өнөөгийн аав ээж бараг өглөөнөөс орой хүртэл хүүхдийнхээ барааг хардаггүй. Тэд хүүхдээ хэрхэн зөв сэтгэлтэй хүмүүжиж байгааг нь бус яаж өндөр боловсрол эзэмшүүлэх вэ? гэж нойр хоолоо хасан зүтгэж явна. Үнэн хэрэгтээ өндөр боловсрол тийм хэрэгтэй гэж үү. Өндөр боловсролтой хүн чанар муутай байснаас хүнлэг сэтгэлтэй дунд боловсролтой байсан нь хавьгүй дээр санагдана. Өндөр боловсролыг үгүйсгэж байгаа бус. Хүн чанар, хүнлэг сэтгэл, өндөр боловсролыг өвлөж чадах аваас тэр баялаг. Бид өнөөг хүртэл хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга зүйг олж чадаагүй байгаа нь эмгэнэлтэй.

6

Хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үетэй уялдаад төлөвшиж амжаагүй байгаа нь нууц биш. Хатуухан хэлэхэд, хүүхдээ хэрхэн өсгөж бие хүн болгон төлөвшүүлэх арга ухаанд нийтээрээ суралцаагүй. Тийм ч учраас хүүхдээсээ дэндүү холдчихсон, үүнээсээ болоод тэдэнтэй ойлголцохоо больдог асуудал олон гэр бүлд гардаг. Үүнийг нэг хоёр хүн яриад шийдчих асуудал биш юм. Нийтээрээ, нийгмээрээ шийдэх зайлшгүй асуудлын нэг нь яах аргагүй энэ. Саяхан би хүүгийнхээ хичээлийг давтуулж байгаад нэгэн бяцхан өгүүлэл олж уншлаа.

7

Уг өгүүлэлд: Аав нь “Үнэтэй цаас гарзадлаа” хэмээн охиноо зэмлэжээ. Бяцхан охин ганц хайрцаг бүрэх гэж аавынхаа бэлгийн үнэтэй цаасыг хамаа замбараагүй зарцуулсан байлаа. Шинэ жилийн өглөө охин нь хийсэн хайрцгаа авчраад “Аав аа, энэ таны бэлэг” гэж хэлээд өгөхөд нь аавынх нь санаа нь зовж охиныхоо сэтгэлийг ойлголгүй хэтэрхий түргэн ааш гаргачихжээ хэмээн гэмшиж хайрцгийг задаллаа. Гэвч хайрцаг хоосон байв. Охиндоо хандан “хэзээ хүнд хоосон хайрцаг бэлэглэж байсан юм бэ” гэж хэлэв. Охин нь нулимс дүүрэн нүдээрээ аавруугаа харлаа. Тэр хайрцаг хоосон биш шүү дээ. Ааваа би хайрцгаа дүүртэл хайр хийсэн юм” гэлээ. Аав нь маш их харамсаж охиноо тэвэрч хоёулаа уйллаа. Аав нь тэр хайрцгийг насан туршдаа хадгалжээ. Хэзээ л сэтгэл нь тавгүйтэж санаа нь зовно, тэр үед хайрцгийг гарган бяцхан охиныхоо хайраас хүртдэг байв.

7 Үнэндээ бол хүн бүрт ийм хайрцаг байж л байгаа. Хүнд хэцүү үед энэ хайрцгаа гаргаж ирээд дотор нь юу байгааг мэдэрч чадвал аз жаргалыг амсах болно” гэжээ. Тийм ээ, ухаант бяцхан үрстэйгээ багаас нь зөв харьцаж хүнээр хүн хийж болох аж. Та бид үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал гэр бүлдээ төдийгүй эх орондоо оруулж байгаа хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт тэр бөлгөө. Томчууд бид өөрсдөө үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж хүнээр хүн хийх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлцгээе.

7

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Yaj zuv humuujuulhiiin sereel untah hurtlee hun hulihdaal, haraalaa unshaal, esvel mungu bodool margaashiin hooloo bodool. hen negniig goridool, esvel hulgailsan munguu yahuu geel iim ih zovlontoi zavgui humuus chine ch huuhed humuujuulhev de.
2013-10-28
hahaa:
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа, эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэх мэтээр манай ухаант өвөг дээдэс маань хүүхдийн ёс суртахууны онцлогийг хүүхэд насны хүмүүжлээс, эцэг эхийн үлгэр дуурайллаас салшгүй холбоотой гэдгийг ухааруулж ирсэн. Etseg eh n tegeed haanaas ulger durialal avch bgan gol n....? Ter n ih sonin bna
2013-10-28
Nomin:
hun hundee hairtai baie
2013-10-28