Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа
2013-10-25

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өнөөдөо Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэргий Х.Сэлэнгэ, дагалдан яваа хүмүүсийн хамт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян төв талбайдаа цэргийн жагсаал, ёслолын буудлагатай хүндэтгэн угтлаа.

6

Ерөнхий сайдын айлчлал хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг тодруулан гаргахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэж байгаагаа ноён Ли Көцян хэллээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд өндөр ач холбогдол өгч, найрсгаар хүлээн авч байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийллээ.

7

Энэ үеэрээ “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд урт хугацааны хөтөлбөр”-т  гарын үсэг зурлаа.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн хэлэлцээр, санамж бичигт хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зурах ёслол болсон юм.

 7

Манай талаас “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Эдийн засгийн сайд Н.Батбаяр,  “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай хэлэлцээр”-т Зам тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурсан бол “Монгол Улсад анхны шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ШУТЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж гарын үсэг зурсан.

6

Түүнчлэн “Монгол Улсын хөгжлийн банк, Хятадын хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-т Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Монголын Төмөр зам ХХК болон БНХАУ-ын төрийн өмчит Шенхуа групп корпораци, Монгол Улсын төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХХК, Энержи Ресурс ХХК, Тавантолгой ХХК-ийн бүрэлдэхүүнтэй консорциум хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын талаар хамтран ажиллах санамж бичиг”-т, П.Бат-Эрдэнэ,  “Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэх, эспортлох тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Газрын тосны газар, БНХАУ-ын “Петрочайна” компани хооронд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Г.Өлзийбүрэн нар тус тус газрын үсэг зурлаа.

Г.Болд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Jijig tom. Xamaagvi xvmvvcee ajilaa sain xiix xeregtei bxa
2013-10-25
Zotcin:
Hytad hunees hamhan ym uu
2013-10-25
Zochin:
Manai ene ES navtaichixaad xyatadiin xajuud yamar ch sur suld alga. Evropt ochvol xuuxed shig xaragdax yum bna l daa xuurxii.
2013-10-25
1111:
Manaihnii enger deer hend hereggui tomornuud l duuren bh yum daa. Oorig ni gishuun bish gechih vii gesen shig l tomor zuuh yum. Kommunistuud hurtel tomroosoo tatgalzaad baihad ardchilagchid geed bgaa ta nar ichdeggui yum uu?
2013-10-25
52828:
Bumaa super
2013-10-25