"Нарантуул"-ын галын дүгнэлтийг хүргүүлэв
2013-10-25

 “Нарантуул" худалдааны төвийн хүнсний захад гал гараад хоёр сар болж байна.  Тэгвэл гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчид, ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээчид, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчид ажиллан өнөөдөр галын шинжээчийн дүгнэлтийг ЦЕГ-ын ажлын хэсэгт  хүлээлгэн өгсөн байна.

Галын шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор  ЦЕГ-ын ажлын хэсэг  гал түймэр гарсан газраас  шинжлүүлэх дээжүүд  хураан авч Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн бөгөөд хамгийн эхний хариуг гал гарснаас 7 хоногийн дараа гаргасан бол хамгийн сүүлийн дээжийг  7 хоногийн өмнө хүлээн авч хариуг гарган ийнхүү хүргүүлжээ.  Харин цагдаагийн байгууллага энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул галын дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
ardchlal ugaas baigaagui :
mongold yuuch il tod unen shudraga baidal alga ene ardchlal uu esvel manai shalgah eostoi ulsuud ni xamgiin hamgiin bdag yumuu
2013-10-26
Zocnin:
Medeelel ogoh bolomjgvig bodohod gadni nolo bolj taarlaa.zov amidraacnee hvmvvcee uduu cn gesen ovcningvi ervvl bol boldog l horvo do
2013-10-25