Сонгуулийн урдчилсан дүн гарав
2013-10-28

Гүржид болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Бидзина Иванишвилийн ойрын холбоотон, Боловсролын сайд асан Георгий Маргвалашвили хол зөрүүтэй ялсан тухай “ВВС”  агентлаг мэдээллээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр санал хураах цэгүүдийн 12 хувийнх нь дүнгээр тэрбээр 64 хувийн саналтай явж байгаа аж.

Ерөнхийлөгч Михаил Сакашвилийн намаас нэр дэвшсэн Давид Бакрадзе 21 хувийн саналаар түүний араас нэхэж яваа юм байна. Хэдийгээр санал тооллого дуусах болоогүй ч ялагдал хүлээсэн гэдгээ мэдэгдсэн юм. Арван жилийн төрийн эрх барьсан Ерөнхийлөгч Сакашвили ч олонхийн санаа бодлыг хүндэтгэнэ гэжээ. Ерөнхий сайд Иванишвилийн хувьд энэ удаа “европ маягийн сонгууль” боллоо гэв.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Гашуун:
хэрэв бид ухаантайхан байсан бол ичих нүүргүй элий балай нуудаас аль эрт салаад өдийд цэнгэлийн манлайд хүрчихсэн сууж байхгүй юу
2013-10-28
Hunnu:
Orosuud ch Gurjiig dampuuruulah ni dee..
2013-10-28