Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлнэ
2013-10-28

Өнөөдөр нийслэлийн цагдаагийн газраас орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. “Итгэл сэтгэл” гэх уг арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар бүртгэлтэй 600 гаруй орон гэргүй тэнэмэл иргэдийг хамруулах аж.

Нийслэлийн хэмжээнд орон гэргүй траншей, гудамж талбайгаар өдөр хоногийг өнгөрөөж амьдардаг 1000 гаруй иргэн давхардсан тоогоор бий гэсэн тооцоо байна. Хэдийгээр нарийн гаргасан тооцоо биш ч гэлээ хаягийн бүртгэл тодорхойгүй, бичиг баримтгүй эдгээр хүмүүсийг нэгдсэн арга хэмжээгээр цуглуулж эрүүл мэндийн үзлэгт хамрагдуулж, бичиг баримтжуулах, ажил эрхлэх боломжтойг нь ажлын байраар хангах зэрэг шат дараатай ажлуудыг зохион байгуулахаар болж байгаа юм.

Харин энэ жилийн тухайд эдгээр иргэдийг тэнэмэл арга хэмжээний хүрээнд хурууний хээгээр бүртгэлжүүлж цахим мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр эдгээр орон гэргүй иргэд гадны нөлөөллөөр амь насаа алдах эрүүл мэнд нь хохирох зэрэг сөрөг үр дагаварын үед нэгдсэн сангаас мэдээлэл авах боломжтой юм. Энэ арга хэмжээнд хэд хэдэн төрийн бус байгууллага, нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байгаа аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
төмөр:
Сайн үйлс хийх гэж байгаа юм байна.Амжилт хүсье.
2013-10-28
zochin:
Mongold gazar ny baina. Mongol ger barij uguud tedniig oron gertei bolgoj uguud uud ny tatah heregtei. Tedend amydrah bolomjiig ugbul oligtoihon ny amydaralaa abaad l yabah baih shuu. Ta buhend amjilt husye.
2013-10-28
Miigaa:
Hun zoriloggui,ichih aihaa marthaar iim Boldog ym.iim nohduudiig hatuu garaar barij ajil hiilgej Hun bolgohgui Bol ogsoniin arhiaar solij uuna zalhuu.estoi hogiin maluud.......barag buudsanch bolno.
2013-10-28
bataa :
Uhseniiih n daraa hen bsaniiig l medeh zorilgotoi l yum bna, gue yahav de yadaj araas n hen bsaniig n medej bval te
2013-10-28
Bataa:
Chi yasan burhan shig zaluu be HUn gertee avaachij malaa malluulaad mungu tegsen nuguuduhn munguue n arhi uugaad uhehhee shahsan genee heheeeeee II merhuu shaadag garuud odoo bolimoor yum
2013-10-28
Батаа:
Энэ хүмүүс тийм амархан нийгэмшээд таны заасан ажлыг хийгээд явах нь юу л бол хэцүү шүү дээ би нэг ийм хүн танина нэг хавар дагуулаад хөдөө байдаг дүүгийндээ аваад очлоо өдөржин хонь хариулаад орой ирэхэд аяга хоол хийж чадаагүй л байдаг юм даа тэгээд надтай хөдөө явсан гэж мөнгө нэхээд байхаар нь хэдэн төгрөг өгсөн чинь архи уугаад үхэх шахсан
2013-10-28