Агааржуулалтын хоолойгоор унаж гэмтжээ
2013-10-28

Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны “Нисдэг машин” авто үйлчилгээний төвийн урд “Тэргүүн чансаа” ХХК-ний гүйцэтгэлтэй баригдаж байгаа барилгын 16 давхарын агааржуулалтын нүхээр иргэн 50 настай эрэгтэй Н унаж гэмтжээ. Тэрбээр өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Б.Одон  
Shuud.mn
Сонин хачин