"Эрт сонссон нь яамай даа, би"
2013-10-28

Тавантолгойд тавьж байгаа төмөр замын ажлын явцыг Ерөнхий сайд салбарын удирдлагуудаас сонсож байв. Албаны эрхэм уг төмөр замыг  2015 оны 10 дугаар сард дуусгавар болгох тухай мэдээлсэн нь Ерөнхий сайдын гэдэнг хөдөлгөв. Тэрбээр "Юун 2015 онд ашиглалтад оруулах вэ? Дунд нь 2014 он гэж байна. Он алгасахгүй, ажлаа шуурхайлна. Ямар урагшгүй зүйл ярьдаг нөхөр вэ, эрт сонссон нь яамай даа, би.  Төмөр замыг 2014 онд барьж дуусгана шүү" хэмээн холбогдох салбарынханд үүрэг  болголоо.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин