Таксины жолооч хөнөөсөн сэжигтэн Өршөөлийн хуулиар суллагдсан байжээ
2013-10-29

Цогцсыг нь удаа дараа дайрчээ

Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолооч залуу үйлчлүүлэгчийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Цагдаагийн албан хаагчид талийгаачийн цогцсыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 22-ын товчооны ойролцоогоос, машиныг нь хоёр хоногийн дараа тус дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян-Уулын 16 дугаар гудамжнаас олжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 163 см өндөр, үс нь үл ялиг бууралтсан, саарал өнгийн бэлтгэлийн цамц, хар хилэн өмдтэй 35- 40 орчим насны эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна. Мөн гэмт этгээд хүн амины хэргээ автын осол болгон харагдуулах үүднээс талийгаачийн цогцсыг хэд хэдэн удаа машинаар нь дайрсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач С.Мөнхбаяр нь тус дүүргийн Баянхошууны шинэ эцсийн таксины буудал дээр зогсдог байжээ. Тэрээр иргэдийн хол, ойроос нь хамаарч 1000-1500 төгрөгөөр гэрт нь хүргэж өгч үйлчилдэг нэгэн байжээ.

Сэжигтэн өмнө нь ял эдлэж байжээ

Хэрэг болсноос хойш цагдаагийнхан шуурхай ажилласны хүчинд  хэрэг гарснаас хоёр хоногийн дараа түүний эзэмшлийн саарал өнгийн «Верна аксент»-ийг олж, үзлэг хийхэд О.Батгэрэл гэгч этгээдийн гарын хээг илрүүлжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид долоо хоногийн турш отолт хийж, гэмт этгээдийг энэ сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс барьж саатуулсан байна. Одоогоор гэмт этгээд болох О.Батгэрэлд шунахайн сэдлийн улмаас хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, хэргээ нуун дарагдуулахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлснээр О.Батгэрэл нь өмнө нь ял эдэлж байсан нэгэн аж. Тодруулбал тэрбээр 2009 онд таксины жолоочийг хутга хэрэглэн дээрэмдсэн гэх хэргээр ял эдэлж байгаад Өршөөлийн тухай хуульд хамрагдаж суллагдсан нэгэн гэнэ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
orshooliin huuli bol sanamsargui bolon hund gem hor hiigeegui humuust l uilchleh estoi bugded bish
2013-10-29
zochin:
urshuuliin huulaar garsan ihenh itgeed iimerhuu l bgaa ym daa hair daadagui hogiin nowshnuud
2013-10-29
huulich :
muu har gulug ig shorond in hataagad sain medruleh heregtei yaadag muu har gulug we
2013-10-29