Капитал банк ес дэх шинэ салбараа нээв
2011-11-29

Саяхан дүрмийн сангаа Монголбанкнаас тогтоосон 16 тэрбум төгрөгт хүргэсэн Капитал банк өнгөрсөн долоо хоногт Увс  аймагт шинэ тооцооны төвөө нээв. Капитал банк нь энэ онд хөдөө орон нутагт долоо дахь салбар, нэгжээ нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Ингэснээр Капитал банкны салбар, нэгжийн тоо 50 гаруй болжээ. Капитал банкны орон нутагт нээгдсэн ес  дэхь салбар, нэгж болж буй Тооцооны 930 дугаар төвийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга Э.Цасчихэр, Тамгын газрын дарга н.ЦогтОчир, Төрийн сангийн хэлтсийн дарга н.Норовсамбуу, Монголбанкны Увс салбарын захирал н.Ганхуяг бусад холбогдох албаны хүмүүс болон нутгийн иргэд,  Капитал банкны Үйл ажиллагааны газрын захирал Б.Ганбаатар нар оролцжээ. Увс аймгийн иргэд, аж ахуйн нэгж,байгууллагад 8 төрлийн хадгаламжийн үйлчилгээ, 8 төрлийн хэрэглээний болон бизнесийн зээл, 5 төрлийн төслийн зээлийн үйлчилгээ,   харилцах дансны 3 төрлийн үйлчилгээ, дотоодын болон олон улсын эрхтэй картын үйлчилгээ, юаний болон  Coinstar, Money Gram зэрэг гадаад, дотоод мөнгөн гуйвуулга,  4 төрлийн аккредитив, 3 төрлийн баталгаа, интернэт банк, SMS банк, форекс, Моби экспресс үйлчилгээ /гар утасны данс/ зэрэг орчин үеийн жишигт нийцсэн банкны  цогц үйлчилгээг  Капитал банкны шинэ тооцооны төвөөс авах боломжтой боллоо. Шинэ тооцооны төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр олон иргэн, аж ахуйн нэгж харилцах, хадгаламжийн данс нээлгэсэн байна. Увс аймгийн удирдлага болон иргэд Капитал банкны цогц үйлчилгээг авах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Шинэ тооцооний төвийн нээлтийн үеэр нэг сарын турш  “Нээлтийн Урамшуулалт өдрүүд” аян үргэлжилэх ба харилцах, хадгаламж шинээр нээлгэсэн иргэн аж ахуйн нэгжид Капитал банкны нэрийн бэлэг, дурсгалын зүйлээр урамшуулах юм байна. Улаанбаатар хот болон орон нутгийн 50 салбар нэгжээрээ дамжуулан банкны vйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хурдан шуурхай хvргэхийн тєлєє Капитал банкны хамт олон хичээн ажиллаж, салбар нэгжийн тоог єргєжүүлсээр байна.  
Shuud.mn
Сонин хачин
хаха, за болиорой, сая капитал банкны номингийн хажуугийн 10р хорооллын салбар чинь түрээсээ төлж чадахгүй байгаад татан буугдаа биз дээ
2011-11-30
Энэ банк чинь хуучин соц орнууд СЭВ-ийн банкнаас ард тумэнд очих естой монгийг Батбаяр гэж хун авч байгуулсан банк л даа. Бух хоронго нь торийн омч байх естой л доо.Гэхдээ хурааж авах цаг ирнээ.
2011-11-29