Согтуурсан үедээ бусдыг гэмтээжээ
2013-10-30

Энэ сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд иргэн 37 настай эрэгтэй Б согтуурсан үедээ бусдыг хүйтэн мэсээр гэмтээжээ. Тэрбээр гэртээ архи өгсөнгүй гэсэн шалтгаанаар танхайрч хамт байсан иргэн Б/эр.33.н/-гийн зүүн чамархай, Б/эр.31 н/-ын зүүн гарын сарвуу, иргэн М/эр.33.н/-ын хэвлий тус газарт нь хүйтэн мэсээр зүсэж танхайрчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
abby:
uuj idsenee shingeej chadahgui baliar yumnuud
2013-10-30