Австралийн түймэр хэзээ унтрах вэ
2013-10-30

Австрали орныг  нэг сарын хугацаанд онц байдал зарлахад хүргэсэн түймэр. Энэхүү аймшигт галыг  www.globalpost.com сайт фото хальсанаа хэрхэн буулгасныг хүргэж байна.

 6

- Фото: (GREG WOOD - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 18. Сиднэйд үүссэн байгалийн гамшигийн анхны хохирогчид. Энэ хоёр 18-ны өглөө өмссөн хувцаснаас бусдыг нь галд алджээ.

6

- Фото: (WILLIAM WEST - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 25. Австралийн Шинэ өмнөд Уэльс мужид томоохон ойн түймэр гарснаас 37 мянга гаруй га газар шатжээ. Дахин сэргээгдэхээ нэгэнт өнгөрсөн, хар тал. Оршин суугчид гал түймэр гарч буй бүсээс зугтах гэсэн боловч зарим оршин суугчийн машин замдаа шатсан байна.

7

- Фото: (Lisa Maree Williams - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 29. Линна Браун гэгч галын улмаас бүх зүйлээ алдсан. Энэ бүсгүй амьдрах газар байхгүй учир, шатсан гэрийнхээ буурийг харсаар.

7

- Фото: (Lisa Maree Williams - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 28. Орон гэрээ алдсан гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хэн хамгаалж байна вэ. Тэд зовох учиргүй.

7

- Фото: (Lisa Maree Williams - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 27. Лундин Динлоп хүү дөнгөж таван настай. Энэ хүүгийн нүдний өмнө байшин нь шатжээ. Түүний өвөө нь галд автсан гэрийнхээ түймрийг унтраах гэж байгаад зүрх нь хаагдсан гэнэ.

7

- Фото: (WILLIAM WEST - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 25. Шатаж буй ой, яг л зургийн фон шиг л харагдах аж. Гал сөнөөгчид нэгэнт байгалийн хүчинд автжээ. Аль хэдийнэ 200 айл орон гэргүй болов. Энэ тоо хэдэн мянгаар ч нэмэгдэх магадлалтай гэдгийг сануулсан байна.

7

- Фото: (WILLIAM WEST - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 29. Шинэ Өмнөд Уэльс ой модгүй хоцорч, хар ой болон хувирлаа. Түймрийн бүсэд дулааны хэмжээ өчигдрийн байдлаар 30-40 хэмийн халуун байна гэжээ. Уг гал түймэр Виктор, Ташаниа  зэрэг нутагт газар авч барилга байшин бүгд сүйдсэн байна. Гал түймэр даамжран Брисбани хотын хойд хэсэг болох Брибиа аралд ч хүрчээ.

6

- Фото: WILLIAM WEST - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 28. Хамаг хүчээ дайчилж буй гал сөнөөгчид. “New South Wales” сонинд бичсэнээр гал түймрээс болж 120 орчим газар зэрэг дэлбэрэлт болсон бөгөөд 300 мянган га газрын тариалангийн хөрс шатаж сүйдсэн гэнэ.

6

- Фото: (WILLIAM WEST - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 28. Австралийн ой хээрийн түймэр энэ жил эрт эхэлсэн байв. Одоогоор 100 орчим га газар шатсан ба түймэр Сидней хотын зах руу нэвтэрчээ.

6

- Фото: (SAEED KHAN - AFP/Getty Images)

2013 оны Аравдугаар сарын 29. Өнөөдрийн байдлаар 37 мянган га газар үнсэн товорго болжээ. Олон сар хур бороо ороогүй учраас Австралид хуурайшилт ихтэй байгаа аж. Австралийн нийслэл Сидней хотын төв хэсгээс 80 орчим километр зайтай газарт түймэр асч, аврагчид ажиллаж эхэллээ. Тус улсад ойрын хэдэн өдөр хуурайшилт үргэлжилнэ хэмээн цаг уурчид мэдэгджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
x x x x:
gehdee er n galiin ayulaas urgeljid seremjlehed yunii buruu baihav. surgamjtai l ym.
2013-10-31
x x x x:
australiin niislel n kanberra
2013-10-31
ZOCHIN:
ene odoo yamar medelguui setguulchidtei yum be. Avstraliin niisll hezee Sydney bsiin be? nIISLELIIG N CH MEDEHGUI BJ YAHAARAA IIM YUM BICHDEG BNAA. eDITOR GEJ BDAAGGUIMUU. CANBERRA SHUU DEE NIISLEL N
2013-10-30
Амгаа:
Нарлаг сайхан автрали оронд золгүй явдал тохиолдсонд маш их харамсаж байна.
2013-10-30
SARA:
ИРГЭН БҮР ГАЛЫН АЮУЛААС СЭРГИЙЛЖ ЭХ ОРОН, ГЭР БҮЛЭЭ АВРАН ХАМГААЛЦГААЯ
2013-10-30