Газ үнэртэж нас баржээ
2013-10-30

Багануур дүүргийн Гүн Галуутай боловсрол цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн сурагч, 14 настай, эрэгтэй М нь газ үнэртэж, улмаар хордлогонд орж нас барсан хэрэг энэ сарын 24-нд гарсан байна. Тэрээр дүүргийнхээ гуравдугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс уг газыг худалдан авсан аж. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь газ үнэртэж, хордлогод орж амьсгал нь бүтэж, нас барсан болох нь тогтоогдсон байна.

Тиймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг бүх хүнсний дэлгүүрүүдэд зохих шалгалт явуулж насанд хүрээгүй хүнд газ худалдаалахгүй байх талаар зохих санамж, мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Nasnd hureegui huuhduuded hudaldaalj bolohgui sh dee. Aav eejin avch irsen gazand etseg eh hariutslaga huleene. Delguurt hudaldahiig horigloogui sh dee huuhded l bitgii hudald gej baigaa biz dee. Baagii chi gaz zardag baih tee.
2013-10-30
Baagii:
Hooe zarahgui geed yah yum be. Ted nar zarahgui bailaa ch aav eejinher avch irsen gaziig gariin door baihad unertej l taarna sh dee. Ternii orond naad uhliinhee talaar barimtat nevtruuleg hiigeed TV-eer tsast. Uheld hurgene gedgiig no medruuleechee. Naad heden drlguuree daramtallaa geed yu hojih yum be?
2013-10-30