Хорих ангиуд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ
2013-10-30

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ШШГЕГ-ын харьяа нийт 48 алба, Хорих ангийн бэлтгэл бүрэн хангагдсан гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тус байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг хорих анги, албадын хэмжээнд ашиглаж байгаа барилга байгууламж, албан контор, харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх болон ялтны байр, халуун ус, гал тогооны дулаалга, засвар үйлчилгээ тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангах түүнчлэн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг доголдолгүй, хэвийн ажиллах нөхцөл зэргийг харгалзан өвлийн бэлтгэлээ хангасан эсэхийг шалгадаг аж. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа Хорих анги, албадууд дээрх үзүүлэлтийн дагуу өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин