Путин тамирчдаас уучлалт гуйжээ
2013-10-30

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх өвөл болох Сочигийн олимпийн бэлтгэл ажил болон гүйцэтгэлийн талаар тайлбар хэллээ. Энэ үеэр хийсэн хамгийн онцлох мэдэгдэл нь тус улсад болох өвлийн олимпийн үеэр ижил хүйстэн тамирчдыг урьж, тэднийг гадуурхах, спортын цэвэр өрсөлдөөнийг шахан гадуурхах үйл явдал байхгүй гэсэн байна.

Өмнө нь олимпт ижил хүйстэн тамирчдыг оролцуулдаггүй далд нөхцөл байдал их байдаг байсан бол Сочигийн олимпоос эхлэн энэ явдал түүх болон үлдэх гэнэ. Гэхдээ зохион байгуулагч хот ижил хүйстнүүдийг оролцуулахыг дэмжих хэдий ч Олон улсын олимпийн хороо, спортын төрлүүдийн захиргаад зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа. Энэхүү мэдэгдэлийн дараа эрх нь зөрчигдөж, олимпийн наадамд оролцох боломжгүй болсон 1000 гаруй тамирчнаас Ерөнхийлөгч албан ёсоор уучлалт гуйжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин