Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно
2013-10-30

Бага орлоготой хэдий ч сурлага, амжилтаараа бусдаасаа тэргүүлж буй дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудад Швейцарийн хөгжлийн агентлаг, “Зориг” сангаас ес дэх жилдээ сургалтын тэтгэлэг олгож байна. Энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 650 оюутан материалаа ирүүлснээс 60 оюутанг шалгаруулжээ.

Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа маргааш МУИС-ийн дугуй танхимд  болох аж.

Ёслолд Швейцарийн хөгжлийн агентлагийн  Монгол дахь суурин төлөөлөгч болон “Зориг” сангийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцох юм байна.  Энэ тэтгэлэгт хөтөлбөрт  сургууль, мэргэжил харгалзахгүйгээр дотоодын их, дээд сургуулиудын хоёроос дээш курсын үндсэн ангид 3,2-оос дээш голч дүнтэй  суралцаж буй оюутнууд өрсөлдөх боломжтой аж.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Гашуун :
Хувийн сургуулиудын ард хэн нэгэн эрхтэн дархтан байгаа Энэ бүгдийг цэгцлэх зоригтой аавын хүү байхгүй л юм байхдаа Сар бүр сонгуулийн онигоо болсон 70000 төгргөөр ажилгүй ухамсаргүй маанаг юмнуудын архины мөнгийг бэлдэж байх юм гэж үү Цагдаагийн дарга нараа өдөр бүр гарч байгаа гэмт хэргийн хэдэн хувийг наад засаг төрөөр тэжээлгэж байгаа малнууд үйлдэж байгааг судалж үзээч Өөрсдөө мөнгийг өгч архидуулаад манайх шиг тэнэг улсууд байдаг болов уу
2013-10-30
гашуун:
хэнд ч хэрэггүй хүнд юу ч өгч чадахгүй мөнгөний хойноос л үхэлдсэн наад сургуулиудаа хаалдаа Сургасан ч юмгүй сурсан ч юмгүй татварын хэдэн төгрөг цусалсан юмнуудыг тэжээх сонирхол хэнд ч алга
2013-10-30
Гашуун:
Хэнд ч хэрэггүй төгсөөд ажил олдохгүй хийх юмгүй оюутнуудыг төсвийн мөнгөөр тэжээх шаардлага алга Цөөхөн чанартай хэдхэн сургуульд мэддэг чаддаг аавын хүүхэд нь сурна биз
2013-10-30