Чингис хааны мэндэлсэн өдөр цагаан хивсний ёслол болно
2013-10-30

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж байхаар УИХ-аас өнгөрсөн онд хуульчилж, энэ өдрийг “Монгол бахархлын өдөр”  хэмээн зарлан, бүх нийтийн амралтын өдөр болгосон. Их хааны мэндэлсэн өдөр энэ жил ирэх 11 дүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд ямар арга хэмжээ зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Төрийн ёслолын албанаас хамтарсан мэдээлэл хийлээ.

аөыб

Эн жил “Монгол бахарлын өдөр”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Төрийн есөн хөлт цагаан тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулж ард иргэдийг хүндэтгэл үзүүлэх, зураг авахуулах боломжоор хангана гэж Төрийн ёслолын албаны дарга Д.Сэрээжав хэллээ.

ыө

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг  Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч Д.Содномд гардуулах ёслол Морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болно. Мөн чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно. Төрт ёсоо дээдлэх, уламжлалаараа бахархах энэ өдөр болох дараах арга хэмжээнүүдийг телевизүүд шууд дамжуулан үзүүлэх юм.

өыб

Түүнчлэн аливаа арга хэмжээний үеэр улаан хивсний ёслол зохион байгуулдаг.Тэгвэл энэ удаад төрийн дээд арга хэмжээнд зориулан уламжлалаа дээдлэн цагаан эсгий юм уу цагаан хивсэн дээр энэхүү ёслолыг зохион байгуулах юм байна.

 бй

 Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

(Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 04-ний даваа гариг)

10.00 цагт   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)

10.10 цаг   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)

10.40 цаг    Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)

11.40 цаг    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)

12.30 цагт   Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна

12.40 цаг   Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ

12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)

14.00 цагт    Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)

17.40 цагт    Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болно

fas

П.Наран

Shuud.mn
Сонин хачин