Монгол Оросын хил орчмоор газар хөдөлжээ
2013-10-30

Өнгөрөгч мягмар гарагийн орой Монгол Оросын хил орчмын нутгаар газар хөдөлсөн тухай Красноярскийн геолог эрдэс баялгийн түүхий эдийн институтээс мэдээлжээ. Тувагийн Кунгуртуг Тер-Хольскийн дүүргээс  72 км-ийн зайд Монголын газар нутагт 4,2 баллын хүчтэй газар хөдөлсөн байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн хэлтсийн мэдээлж байгаагаар газар хөдлөлт 4,5 баллын хүчтэй байсан. Тувагийн газар нутагт газрын чичиргээ мэдрэгдээгүй гэжээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин