Холбооны мөрдөх товчоо шинэ даргатай боллоо
2013-10-30

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Холбооны мөрдөх товчооны шинэ захирлын албан тушаалд Жеймс Комийг албан ёсоор томиллоо гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Жеймс Ком бол сайн муугийн ялгааг мэддэг, нэг үгээр хэлэхэд, зүүний үзүүр юм. Сүүлийн үед олны анхаарал татаж, нэр хүнд нь унасан Холбооны мөрдөх товчоог эргэж хүчирхэг байгууламж болгоно гэдэгт итгэлтэй байгаа учир түүнийг энэхүү албан тушаалд сонгож томилсон” гэжээ.

Жеймс Ком 2006  онд Ерөнхийлөгч Жорж Бушийн үед АНУ-ын Хууль зүйн яамны дэд сайдаар ажиллаж байжээ. Албан тушаалаа гүйцэтгэж байх хугацаандаа хууль бусаар утасны яриа тагнан, чагнахыг эрс эсэргүүцэн Цагаан ордонтой сөргөлдөж байснаараа нэрд гарсан эрхэм юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин