“Эзэнт гүрний туульс “ амиллаа
2013-10-30

“Монголын нууц товчоо”-ноос улбаалсан эзэн Чингис хааны цадиг намтар хийгээд Монголын түүхэн зохиолуудад тулгуурласан уран сэтгэмжит орчин цагийн туульсын хэлбэрт нэгэн чамбай бүтээл уншигч түмний хүртээл болж байна.

аө

Залуу зохиолч Сүхбаатарын Эрдэнэболд “Эзэнт гүрний туульс” хэмээх бүтээлийг крилл монгол бичгээр хослон бүтээж, XIII зууны өвөг хэлийг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн буулгах маягаар бичжээ.

аб

Түүнээс гадна уран бичлэгтэн, үсэг зүйч Т.Жамъянсүрэн XIII-XIV зууны Махагалын магтаалын монгол бичлэгийн хэв маягийг цахимд программ болгон оруулж, түүгээр бичсэн тул нэгэн шинэ үсгийн сан бий болгосон нь энэхүү “Эзэнт гүрэн” хэмээх монгол бичгийн үсгийн хэв юм. Зураач С.Төрбурам Монголын цаасан барын гайхамшгийг илтгэх 300 гаруй хайчилбар хийж, туульсын үйл явдлыг дүрслэн харуулснаараа гайхамшигтай. Харин сонсдог ном болгон дуун авиагаар мөнхөлсөн хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам билээ.

ыө

С.Эрдэнэболд Монголын хөдөөд төрж өссөн бөгөөд Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын адил нэгэн зууны өмнөх цаг үеийг оршоон байж, эх хэлээ хамгаалж байсан лугаа аялгуу сайхан монгол хэлнийхээ арвин баялаг үгийн сангаас шүүрдэн байж “Эзэнт гүрний туульс”-аа туурвисан аж. Түүнийн энэхүү бүтээлийг төрийн соёрхолт, доктор, профессор О.Батсайхан, доктор, профессор Б.Сумъяабаатар, профессор О.Сүхбаатар нар Монгол минь сэрж, монгол үндэстэн өөрийгөө олж буйн илрэл хэмээн бэлгэшээсэн байна.

ё

Зохиогч номоо гурван боть байхаар төсөөлж, эхний дэвтэртээ Тэмүүжин эхээс мэндэлж Хамаг Монголын Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэл 1162-1189 оны үйл явдлыг хоёр бүлэг, 31 хэсэг, 1000 гаруй бадагт багтаасан байна. Номыг удахгүй орос, англи, хятад, араб хэлнээ буулгахаар төлөвлөжээ. Их эзэн Богд Чингис хаантны цаг хугацааны агуу их үйлсийг туульс болгон туурвисан С.Эрдэнэболд нь өнөөдрийн бус өнийг хараалах сэтгэлийн тэнхээтэй, өөр зуураа өрсөлдөх бус өмөг нэгтэн байхын утга учрыг тунгаагч бичгийн хүн болжээ хэмээн МУИС-ийн профессор Ш.Чоймаагийн өгүүлсэн байна.

ба

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Нэмэхээ:
Шинэ залуус хүч түрэн орж ирж Монгол өв соёл хэлээ хамгаалах үйлсэд зүтгэж байгааг харах сайхан байна. Монгол хэл Монголын түүх Монгол улс мандан бадраг.Эрдэнэболд гэж ямар залуу байдаг юм бэ?
2013-10-31
Д.Цог-Эрдэнэ:
Их эзэн Богд Чингис хаантны цаг хугацааны агуу их үйлсийн талаарх сонирхол татахууц энгийн ойлгомжтой бүтээл шүү залуусаа уншиж, сонсож түүхийн мэдлэгээ нэмэгдүүлэээрэй. Залуу зохиолч Сүхбаатарын Эрдэнэболдоо цаашдынх нь эрдэм, судалгааны ажилд нь амжилт хүсье.
2013-10-31