Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гэрэл зургаар харуулжээ
2011-11-29

Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх 7-р хорооллыг барилгажуулах төслийн нэгж, Германы Гёте институтын суурин төлөөлөгчийн газар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Хотын хөгжлийг дэмжих” хөтөлбөртэй хамтран гэр хорооллыг дахин хөгжүүлэх ажлыг фото зурагнаа түүх болгон бичиж байна. Үүнийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Хангарьд ордны 13 давхарт нээлээ. Хот байгуулалтын энэхүү түүхэн үйл явцыг баримтжуулснаар Улаанбаатар хотын нэгэн гэр хороолол болох Сүхбаатар дүүргийн 7-р хорооллыг иргэдийн оролцоотойгоор орон сууцжуулах түүхэн үйл явцын эхлэл болгохоор зорьжээ. Одоогоор тус хорооллын 80 орчим өрх газраа чөлөөлж нөхөн төлбөр авсан бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн үндсэн дэд бүттцийг барьж байгуулах ажил ид өрнөж байна.
Shuud.mn
Сонин хачин