“Эрүүдэн шүүлтийн эсрэг” сэдэвт хэлэлцүүлэг болно
2013-10-31

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн яам хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Хэлэлцүүлэгт Авилгатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Хууль зүйн яам зэрэг байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцох юм байна.

Дашрамд дуулгахад, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Азийн бүсийн хөтөлбөрийн менежер Мэтью Прингл, Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Ази номхон далайн бүс нутгийн чуулганы сургалтын менежер Сурайна Паша, Швейцарийн Холбооны улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхҮндэсний механизмын мэргэжилтэн Марко Мона нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын урилгаар энэ сарын 27-ноос ирэх арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл манай улсад ажиллаж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар ХЭҮК-ын ажилтнуудад сургалт зохион байгуулж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон бусад байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
;‘;‘:
torture my ass!
2013-10-31