Ахан дүүс хөдөлгөөний шинэ тэргүүнийг оюутнууд эсэргүүцжээ
2013-10-31

Хэдхэн цагийн өмнө Египетийн Исламын шашинтай их сургуулийн 200 гаруй оюутнууд Ерөнхийлөгч асан Мухаммид Мурсигийн дэмжигчид болох “Ахан дүүс” хөдөлгөөнийхөн байрласан Насур хот руу дайрсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Египетийн төв телевиз мэдээллэхдээ “өчигдөр “Ахан дүүс” хөдөлгөөнийг шинээр удирдахаар болсон Осама Аль Абд-ийг эсэргүүцэж, эх орноосоо гарахыг хүссэн оюутнууд амиа үл хайрлан тэмцэж байгаа юм. “Ахан дүүс” хөдөлгөөний дайчид буу зэвсэг хэрэглэхээс илүү, чулуу болон шатамхай бодис хэрэглэж тэднийг тараахыг оролдож байгаа аж. Цагдаагийн ажилчид галт зэвсэг хэрэглэхгүй байхыг сануулж, аль аль талд нь орохоос эрс татгалзаж, хөндлөнгийн байр сууриас ажиглаж байгаа гэнэ” хэмээсэн байна.

Оюутнуудыг толгойлж буй “Хамир” их сургуулийн оюутан Бавур Ин хэлэхдээ “Тэд манай эх орноос гарах хэрэгтэй. Ахан дүүс хөдөлгөөн болон Мухаммид Мурси шинэ Египет оронд хэрэггүй. Бид өнгөрсөнөөрөө амьдрахыг мөрөөдөж байгаа учир, Ахан дүүс хөдөлгөөнийг татан буулгахыг хүсч байна. Тэд өчигдөр шинэ удирдагчаа сонгосон гэдэг нь Египетийн ирээдүйд заналхийлж байгаа юм” гэжээ.

Цагдаагийн ажилчид оюутнуудыг хамгаалах үүднээс галт зэвсэг хэрэглэсэн 10 гаруй хүнийг цагдан хорьсон байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkkk:
teneguud bie bienee alaal bai
2013-10-31