Тусгаар тогтнолын одонгоор 33 хүнийг шагнажээ
2013-10-31

Монгол Ардын намын XXVII Их хурал өндөрлөж байна. Хурлын сүүлийн өдөр эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвхи зүтгэлийг нь үнэлж 33 хүнийг Намын дээд шагнал “Тусгаар тогтнол”-ын одонгоор шагнажээ.

Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын ахмад гишүүн Д.Насанжаргал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Их Британи улс дахь Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъшаажав, Швед улс дахь Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номун-Эрдэнэ, Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батмөнх, Архангай аймгийн Баянбулаг сумын Засаг дарга Л.Цогоо, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хаан” банкны салбарын теллер Х.Амир, Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын нэгдүгээр багийн Засаг дарга Х.Мэндбаяр, Булган аймгийн Хангал сумын хоёрдугаар үүрийн дарга, багийн Засаг дарга Х.Өнөрцэцэг, Говь-Алтай аймгийн "Тансаг алтай” ХХК-ийн захирал Г.Уранчимэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  зургадугаар үүрийн тэргүүлэгч Д.Төмөртогоо нарын 33 хүнийг “Тусгаар тогтнол”-ын одонгоор шагнасан байна. Энэхүү одон тэмдэгийг  МАН-ын шинэ дарга М.Энхболд гардуулан өгчээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Зочин :
Ирландын БНУ, Швед дахь МАН итгэмлэгдсэн төлөөлөгч гэнэ үү Ийм юм байж болдог юм уу Комнтерийн төлөөлгч ухааны юм уу
2013-10-31
Зочин :
Ирландын БНУ, Швед дахь МАН итгэмлэгдсэн төлөөлөгч гэнэ үү Ийм юм байж болдог юм уу Комнтерийн төлөөлгч ухааны юм уу
2013-10-31