Олимпид зориулсан мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарлаа
2013-10-31

ОХУ-ын төв банк өнөөдрөөс эхлэн 2014 оны “Сочи”-ийн олимпид зориулсан 100 рублийн шинэ дэвсгэртийг эргэлтэд оруулахаар болжээ. Нийт 20 сая ширхэг хэвлэгдэн гарах тус мөнгөн дэвсгэртийн нэг талд нь сноубордчин, нөгөө талд нь олимпийн цэнгэлдэх хүрээлэн ба Жар-птица хэмээх шидэт шувууг дүрслэсэн байна.

“Сочи-2014” өвлийн олимпийн наадам 100 өдрийн дараа эхлэх юм. Тиймээс энэ өдрийг онцлон 100 рублийг гүйлгээнд гаргажээ. Өмнө нь 2008 оны Бээжингийн олимпийн наадамд зориулж Хятад улс анх удаагаа 10 юаний мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин