Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 159.9 тэрбум төгрөг болов
2011-11-29

Монголын хөрөнгийн бирж  дээр өнөөдөр  48 ХК-ийн 66.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 75.4 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 69.8 мянган ширхэг хувьцааг 50.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 5.6 мянган ширхэг хувьцааг 15.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 186 хэлцэл хийгдсэн байна. Нийт 48 үнэт цаас арилжигдсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 19 үнэт цаасны ханш буурч, 13 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20936.40 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 3.46 нэгжээр буюу 0.02% буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 159.9 тэрбум төгрөг болсон байна.                
Shuud.mn
Сонин хачин
PO0fX4 dvuzczjeuwfu
2012-01-03
That's a smart way of thkining about it.
2012-01-01