Гадаад өрийн талаар мэдээлэл сонсоно
2013-11-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлогджээ. Хуралдаанаар Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн 14.00 цагаас Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаарх  Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин