“Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа 5.62 хувиар буурав
2013-11-02

 

Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн арилжаагаар 12 компанийн 11200 ширхэг хувьцаа арилжжээ. Баасан гарагт нийтдээ 59 хэлцэл хийгдэж, 57 сая 428 мянга 509 төгрөгийн арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс 15430.10 нэгж болж, өмнөх өдрөөсөө 288.65 нэгжээр буюу 1.91 хувиар өссөн байна. Сүүлийн 52 хоногийн индексийн хамгийн дээд өсөлт нь 18301.93 нэгж байгаа бол хамгийн бага нь 13188.46 нэгж хүртэл буурч байжээ.

Энэ сарын хамгийн эхний өдөр явагдсан дээрх арилжааны үеэр таван ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй гарсан бол мөн таван компанийн ханш буурсан үзүүлэлттэй явагдсан аж. Хувьцааны ханш нь өссөн  “Цагаан толгой” /14.93 хувь/, “Хай би ойл” /5.71 хувь/, “АПУ” /4.47 хувь/ гэх мэт компаниуд байна. Харин “Улсын их дэлгүүр”ХК -5.62, “Адуунчулуун”ХК -2.51, “Монинжбар”ХК -2.13 зэрэг хувиар буурчээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин