Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргахаар шийдвэрлэв
2013-11-02

Энэ оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймгуудад гарсан байгалийн аюулт үзэгдэл, хүн, малын гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, орон гэргүй болсон 17 айлд иж бүрэн гэр олгох зэрэгт зориулан Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргахаар шийдвэрлэжээ.
Хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан гүйцэтгэлийн тайланг 2013 оны IV улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг Эрчим хүчний сайд, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасан байна.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hurts ild:
сүүлийн үед манай ардчилсан удирдагчид болон ан-хан бнасау бнхау гээд л дандаа соц улсуудад айлчл* хийгээд л туршлага судлаад байдаг болчихвоо дээрэс нь тэдний гаргаж байгаа араншин хийж байгаа үйлдэл бүгд нэг тиймэрхүү болж байна даа.2010 оноосэхлээд л ман-н аймгийн засаг дарга нарыг барьж хориод байсан 2012 оны сонгуулийн дараа бүгд шахуу хэрэг нь цагаадсан уих-н сонгуулийн нэр дэвшигчид тодоронгуут нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад гараад ирсэн содмонголын анандбазарыг бариад хорьсон сонгуулийн нэр дэвших хугацаа дуусангуут хэрэг нь хэрэгсэхгүй болсон 2011 оноос энхбаярыг оролдож 2012 онд барьж хорьж байсаар 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөнгүүт сулласан гээд л учиг хөөрсөөр үүнийг тайлах үүний хойноос хөөцөлдөх сэтгүүлч байна уу бид хаашаа яваад байнаа
2013-11-02