Ирэх оноос тэтгэврийн нэмэгдлийг олгоно
2013-11-03

Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталсан билээ. Иймд шимтгэл нөхөн тооцуулах хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас энэ оны аравдугаар сарын 1-ийг хүртэл орон даяар зохион байгуулсан юм. Тэгвэл шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгох эхлэхээр болжээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд улсын хэмжээнд нийт 494,8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан байна. Түүнээс 24 хувь нь тав хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмжээ. Эдгээр иргэдийн 45,6 хувь нь эрэгтэйчүүд, 54,4 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлд иргэд 31,1 тэрбум төгрөгийг нөхөн төлсөн байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
зочин:
санаатай санамсахгүй байдлаар хүний толгойг мэргэжлийн түвшинд эргүүлэх юм даа. 1990-2000 онд тэтгэвэр тогтоолгосон байсан хүмүүст үйлчлээгүй учраас хамгийн их хохирсон хүмүүс тэр чигээрээ үлдэж байгаа юм. харин дурдсан хугацаанд худалдаа наймаа хисэн шиг ашиг орлоготой явсан хэсэг нь одоо тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр тогтоолгох болж байна даа. мөн 31,1 тэрбум төгрөгийг нэг удаа нөхөж төлөөд түүнээс хэд дахин их мөнгийг тэтгэврийн даатгалын сангаас гаргах болно. тэр нь өчнөөн жил бага ч гэсэн цалингаасаа тогтмол шимтгэл төлж байсан хүмүүсийн хувьд хохирол болж байгаа юм. үүнийг санаачлагч нь даанч хүлээн зөвшөөрөхгүй дээ.
2013-11-03
irgen:
uum saixan bolomj olgoson saud erdened bayarlalaa.tanii ajild amjit xvse.
2013-11-03
ipged:
tatbapiin mongiig idej yctagcan xvmvvc ichij vxeecee bilee nogoo baacan abgai bayjiji alga bolood xogshchvvdeep jaal shobyydad oopoo lyibapchidtai niilj abaad alga boljee xoopxii
2013-11-03
xogoshchvvd:
bolj dee xoopxiic odoo yamni vne tengept tylcan bna shvvdee tetgebep tetgemjiig nemex xepegtei altanxyagiin zacgiin gazap xogchidiig elgeep ni xebtvvlj bna tetgebep tetgemjee nemee chdee nacaapaa olon topliin tatbap tolcon naad stax ni xvptel gepleegvin tatbap toldog blaa shvvdee bidni tatbapaap bayjigcan zondoo olon bna tetbebep tetgemjee nemvvlmeep bna
2013-11-03