Сильвио Берлускони нууцхан хуримлав
2013-11-04

Италийн ерөнхий сайд асан 77 настай Сильвио Берлускони 28 настай загвар өмсөгч Франческа Паскалетай нууцаар гэрлэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Берлусконигийн гурав дахь гэрлэлт гурван долоо хоногийн өмнө Миланы ойролцоох түүний харшид болсон гэжээ.

1

Берлускони хууль ёсны хоёр дахь эхнэр Вероника Лариогоос албан ёсоор салаагүй байгаа болохоор шинэ хос өөрсдийн холбоогоо зөвхөн бурхны өмнө ёсолж хууль ёсных болгожээ. Франческаг бүр хэдэн жилийн өмнө насанд хүрээгүй байхдаа Берлусконигийн намын залуучуудын “Итали, урагшаа” гэдэг байгууллагад идэвхтнээр ажилладаг байхад нь тэд танилцсан гэнэ. Түүний хувьд цагтаа “Неаполийн мисс” болж дараа нь телевизэд ажиллан, сүүлд нь “Сильвио, бид чамайг санаж байна” гэдэг улс төрийн хөдөлгөөн санаачилж, улстөрчийн зөвлөх болж байжээ.

1

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
moogii:
yagaad bolohgvi gej
2013-11-04
moogii:
yagaad bolohgvi gej
2013-11-04