Бүс нутгийн тээвэр хөгжлийн талаар хэлэлцэнэ
2013-11-05

 Улсын Их Хурлын даргын 2013 оны 119 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтран зохион байгуулах “Евро- зийн тээвэр Бүс нутгийн оролцоо” сэдэвт Олон улсын бага хурал  өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордоны “Б” танхимд болно.

Энэхүү олон улсын бага хурлын зорилго нь бүс нутгийн орнуудын Засгийн газрын болон томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулж мэдээлэл, туршлага солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд хэрхэн бодлогоо нэгтгэх талаар санал бодлоо нэгтгэх аж.

Олон улсын бага хурлын хөтөлбөрт бүс нутгийн хөгжилд Монгол Улсын оруулах хувь нэмэр, ялангуяа дамжин өнгөрөх тээврийн талаар сонирхолтой илтгэл тавигдахаар тусгагдсанаас гадна хөрш орнуудын болон Европ-Азийг холбосон тээврийн сүлжээний талаар олон улсын байгууллага, Засгийн газрын төлөөлөгчид илтгэл тавихаар төлөвлөж буй аж.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин