5200 багш сургалтад хамрагдаж байна
2013-11-05

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дунд ангийн 5200 багш өнөөдөр сургалтад хамрагдаж байна.

Сургалт Сүхбаатар дүүргийн 2, 45, Баянзүрхийн 14, Чингэлтэй дүүргийн 5, Баянголын 13, 40 дүгээр сургуулиуд дээр 09:00 цагаас 18:00 цагийн хооронд үргэлжлэх аж.

Өнгөрсөн баасан гарагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах боломжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт Багш хөгжлийн ордонд болж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 200 гаруй багш хамрагдсан.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин