Чингис бонд өр үү, хөрөнгө оруулалт уу
2013-11-05

Одоогоос 4-5 жилийн өмнө дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал нүүрлэж, хөрөнгө оруулалтууд бүхэлдээ царцан, олон орон “модоо барихад” тулсан. Манай улсыг уг хямрал тойроогүй. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтууд эрс буурч, үүнийг дагаад аж ахуй нэгжүүд хүнд байдалд орж, улс орны эдийн засаг “амь тэмцэж” байсан билээ. Мэдээж дэлхийн санхүү эдийн засгийн хямрал манай улсад уул уурхайн салбараар дамжин нөлөөлсөн юм. Тухайн үед экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг манай улсын хувьд дэлхийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрэлт унасан нь томоохон цохилт болсон. Тийм ч учраас эндээс авсан томоохон сургамж нь зөвхөн уул уурхайд найдах бус, эдийн засгийн бусад секторуудыг хөгжүүлэх, тэдгээрт одооноос хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг харуулсан.

6

Тэгвэл манай улсад хэдхэн жилийн өмнө тохиож байсантай адил хүндрэл өнгөрсөн оны эхээр мэдрэгдэж, улмаар оны дундаас экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт багассанаар байдал илт хүндэрч эхэлсэн. Үүнд стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахтай холбоотой батласан хууль болон “урт нэртэй” хууль хэрэгжиж эхэлсэн зэрэг нь түлхэц үзүүлсэн нь ойлгомжтой. Хямрал даамжирснаар сүүлийн 2-3-хан жилийн дотор 17 хувь хүртлээ дээшилсэн эдийн засгийн өсөлт бүхэлдээ нуран унаж, хөрөнгө оруулалт буурч, улмаар компаниудын чадавхи сулран ажилгүйдэл эрс өсөх байв. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн хэдхэн жилийн дотор эрдэс баялгийн үнийн өсөлтөд дөрөөлж бий болгосон эдийн засгийн салбар дахь амжилтаа үгүй хийх байлаа.

6

Гэхдээ өнгөрсөн жил гаруйн хугацаанд ард түмэн 2008 оны үеийнхтэй ижил хүндрэлийг туулсангүй. Ажилгүйдэл олноор бий болж, амьжиргааны өртөг эрс буурч, компаниуд томоохон хүндрэлтэй нүүр тулсангүй. Үүнд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нь Чингис бонд байсан. Тодруулбал, хямралын хүнд үед Чингис бондын хөрөнгийг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулснаар эдийн засгийн бүхий л салбарыг дэмжиж чадсан юм. Энэ тухай төв банкнаас “Манай улс хямралд гүнзгий өртөх байсан. 2008 онтой харьцуулсан хямралаас ч гүн гүнзгий байх байв. Харин Чингис бондын ачаар энэ хямралыг хүндрэл болгон даван гарч байна” хэмээн мэдэгдсэн. 2012-2013 онуудад дэлхийн хөгжиж буй улс орнуудын хөрөнгийн урсгал 12.6 хувиар буураад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан улс орнуудын эдийн засгийн өсөлт нь дагаад царцсан. Тэгвэл манай улсын хөрөнгө оруулалт буурсан ч уг орон зайг Чингис бонд нөхөж чадсан юм.

6

Чингис бонд нь хүндрэлийн үед төмөр зам болон авто зам, барилга, хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Түүнчлэн, 1800 км авто зам барих, “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, ноос боловсруулах угаах, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, орон сууцжуулах ажил, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, “Шинэ төмөр зам” төсөл зэрэгт хөрөнгө оруулалт хийснээр хямралыг зөвхөн хүндрэл багатай давахад их үүрэг гүйцэтгэсэн билээ. Үүгээр ч зогсохгүй, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн, олон тулгуурт эдийн засгийг бий болгож, аж үйлдвэржсэн орон болж хөгжих зорилгод чиглэсэн хөрөнгө оруулалт болж чадсан юм. Өнөөгийн байдлаар Чингис бондын зарцуулалтын 77 хувь нь тодорхой болчихоод байна. Үлдсэн 23 хувь нь шаардлагатай бөгөөд стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хөрөнгө оруулалт байдлаар зарцуулагдана.

6

Авто зам орон нутагт хөгжил авчирна

6

Улс орны хөгжил дэд бүтэц дээр суурилдаг. Ялангуяа, өргөн уудам нутагтай манай улсын хувьд авто зам нь хөгжлийн амин сүнс болоод байна. Тийм ч учраас Чингис бондын хөрөнгө оруулалтаар барих 1800 км автозам Монголын ирээдүйн хөгжлийг чирэх чухал бүтээн байгуулалт болох нь дамжиггүй. Нийт 12 аймгийн төвийг нийслэлтэй холбох 1800 км автозамд 570 тэрбум төгрөг зарцуулахаас өнөөдрийн байдлаар 855 км автозам, 260 км далангийн ажилд 300 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна. Өмнө нь автозамын салбарт нэг жилийн хугацаанд хамгийн ихдээ 280 км зам шинээр тавих тухай ярьж байсан түүхтэй. Гэтэл одоо үүнээс хэд дахин их буюу 1800 км замын тухай ярьж байна. Тэр дундаа эдийн засгийн хүндрэлийн энэ үед хэрхэн амь зуухаа бодох бус ирээдүй рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж байгаа нь алсыг харсан нүүдэл болсныг эдийн засагчид онцолсон.

6

Ер нь дэд бүтцийн сул байдлаас үүдэлтэй хүндрэлийг хангалттай тоочиж болно. Хөдөөнийхөн нийслэл рүү нүүж, орон нутаг эзгүйрч байна хэмээн хэн хүнгүй халагладаг. Үүний гол шалтгаан нь нөгөө л автозам. Нийслэлээс шороон замаар олон хоног тээвэрлэн аваачсан бүтээгдэхүүний өртөг орон нутагт хэд дахин өсдөг. Мөн хүнсний аюулгүй байдлын тухайд ч томоохон бэрхшээлийг үүсгэж байгаа. Дээрхтэй адил орон нутгаас нийслэл рүү мах, сүү цагаан идээ, хүнсний ногоо тээвэрлэн аваачих зардал өндөр, тээвэрлэх явцад хугацаа алдаж байгаагаас нийслэлийнхэн импортоор авсан хуурай сүүгээр цайгаа сүлж, урд хөршөөс тээвэрлэсэн чанарын баталгаагүй хүнсний ногоо хэрэглэн, тэнгэрт тулсан үнэтэй мах идэхэд хүрч байна. Тэгвэл автозамтай болсноор гурван хоногийн газрыг ганцхан өдөрт туулж, орон нутгийн үйлдвэрлэл сэргэн, хөдөөд хөгжил бий болно. Энэ бол зам дагаж ирэх үр шимийн дөнгөж эхлэл нь юм.

6

Шинэ төмөр зам төсөл 2015 онд ашиглалтад орно

6

Монгол Улс уул уурхайн асар их нөөцтэй ч үүнийг дагасан хоёр том бэрхшээл бий. Нэгдүгээрт, бид уул уурхайгаас хэт хамааралтай. Нөгөөх нь бид эрдэс бүтээгдэхүүнийхээ ихэнхийг урд хөрш рүү борлуулж байна. Эдийн засагчид нэг зах зээлээс хамааралтай энэ байдал нь эрдэс бүтээгдэхүүний үнийг нэг хайрцагт оруулж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэйг ч сануулдаг. Өөрөөр хэлбэл, нэг зах зээлээс хамааралтай байдал нь урд хөршид манай эрдэс бүтээгдэхүүний урсгал, үнийг удирдах боломжийг олгох боломжтой гэлцдэг. Цаашлаад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй. Тийм учраас экспортын олон сувгийг бий болгох, экспортын өсөлтийг нэмэгдүүлэх, эрдэс бүтээгдэхүүнээ гүн боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төмөр зам чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Нөгөө талаас нүүрсний экспорт хурдацтай өсч байгаа энэ үед эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлтийг сааруулахгүй байхад төмөр зам чухал үүрэгтэй байна. Шороон замаар нүүрс тээвэрлэх нь өртөг өндөр, хэмжээ бага байхаас гадна байгаль орчинд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт экспортын 25.3 хувийг нүүрс, 21.9 хувийг зэсийн баяжмал, 15.4 хувийг төмрийн хүдэр тус тус эзэлж байна. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт түүхэн дээд 17.5 хувьд хүрэхэд хамгийн гол нөлөөлсөн зүйл нь нүүрсний экспортын хэмжээ 21.2 сая тоннд хүрсэнтэй шууд холбоотой. Өмнө нь манай улс “Зэсийн орон” гэгдэж байсан бол одоо “Нүүрс, зэсийн орон” гэсэн хөгжлийн шинэ загварт шилжээд байгаа. Судлаачид ойрын 2-3 жилийн дотор нүүрсний экспорт 40 сая тонн давах төлөвтэй байгааг сануулдаг. Тэгвэл Засгийн газар Чингис бондын хөрөнгө оруулалтын 13.5 хувийг “Шинэ төмөр зам” төсөлд зарцуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, Тавантолгой-Сайншанд-Чойбалсан, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд нийт 1800 км төмөр зам барина. Одоогийн байдлаар нийт ажлын 20 хувь нь хийгдээд байгаа бөгөөд 2015 онд гэхэд ашиглалтанд оруулахаар байгаа.

5

Түүнчлэн Чингис бондын хөрөнгөөр Тавантолгойд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслүүд хийгдсэнээр Тавантолгойн үйл ажиллагаа эрчимжин, экспортын орлого нэмэгдэж, улсын төсвийн орлого зузаарна. Иргэдэд олгосон 1072 хувьцаа ч үнэ цэнэтэй болж, Монголчууд бид баялгаас шууд хүртэх юм. Монгол Улс 1 сая тонн нүүрс экспортлоход өнөөгийн доогуур байгаа зах зээлийн ханшаар борлууллаа л гэхэд 11 тэрбум төгрөгийн татвар авдаг. Хэрвээ энэхүү төмөр зам тавигдсанаар тээврийн өртөг багасч, 1 жилд хэвийн хэмжээнээс хамгийн багадаа 10 сая тонноор илүү нүүрс экспортлох боломжийг олголоо гэвэл 1 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 110 тэрбум төгрөгийг дор хаяад төвлөрүүлнэ. Энэ 110 тэрбум төгрөгөөр нийгмийн асуудлаас эхлээд Засгийн газар нэн тэргүүний асуудлуудаа шийдэх юм. Өнөөдөр төмөр зам барих нь Монголын эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Түүнчлэн энэхүү төмөр зам нь Монголын үндэсний баялаг болон олон арван жил Монголыг тэжээх үндэс суурь болох болно.

5

Дэд бүтцэд 60.6 тэрбумыг зарцуулжээ

5

Манай улсын хүн амын талаас илүү хувь нийслэлдээ амьдардаг. Тэгвэл үүний 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч, үүнийгээ дагаад агаар, хөрсний бохирдол Улаанбаатарт газар авсан. Хэдийгээр хүн амын дийлэнх хувь нь орон сууцанд амьдрах сонирхолтой, үүнийгээ дагаад орон сууцны барилга жилээс жилд нэмэгдэж байгаа ч дэд бүтцийн асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тэгвэл Чингис бондын мөнгө энэхүү асуудлыг ч тойроогүй юм. Уг хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт баригдах орон сууцны шугам сүлжээ, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ дагуу нийслэлийн 7 орон сууцны хороолол, 10 гэр хорооллын цэвэр бохир ус, цахилгаан дулаан, инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэх гэж байгаа. Өнөөдрийн байдлаар уг салбарт нийт 416.8 тэрбум төгрөг зарцуулахаас 60.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод буй юм.

5

26900 орчим иргэн ипотект хамрагдав

5

Ийнхүү дэд бүтцийн асуудлаа шийдэхийн зэрэгцээ бондын хөрөнгөөр иргэдийг орон сууцжуулах ажлыг ч орхигдуулалгүй мөн шийдэхээр ажиллаж байгаа. Байшин үйлдвэрлэх комбинат “БҮК-1”-ийг сэргээх нь Монголд ашигтай гэсэн тооцоо судалгааг хийжээ. Энэ ажлыг эхлүүлсэн бөгөөд 1 жилийн хугацаанд 5000 айлын орон сууц барих хүчин чадалтайгаар төсөөлж буй юм. Жилд манай улс 10 мянган айлын орон сууц ашиглалтанд оруулах хүчин чадалтай байсан бол одоо 34 мянга хэмээн яригдаж байна.

5

Үүнээс гадна Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны эрэлт нийлүүлэлтийг хангах чиглэлээр ажилласан. Тодруулбал, барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчид болон барилгын материалын гол түүхий эд болох цемент, арматур үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн өмнө нь зөвхөн “төрийн албан хаагч” гэх мэтчилэн тодорхой хэсэг бүлэг хүмүүст л олгодог байсан 8 хувийн хүүтэй, орон сууцны зээлийг бүгдэд хамааруулж өгсөн нь өнөөдөр олон өрх айлын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлээд буй. Одоогийн байдлаар 5 сарын дотор нийтдээ 26865 иргэн энэхүү зээлд хамрагдаад байна. Энэхүү зээл нь иргэдийг зөвхөн орон сууцаар хангахын зэрэгцээ тухайн хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөж буйгаараа чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцны асуудлыг нь шийдсэнээр тогтвортой ажлын байр, амьдралын зорилго тэмүүллийг бий болгосноороо хамгийн чухал ач холбогдолтой, үр ашигтай зүйл болсон.

6

Нөхөн төлжигдөх баялаг үйлдвэрлэгчид сэргэж байна

6

Монголчууд бидний уламжлалт эдийн засгийн салбар болсон хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрийг дэмжсэн хөрөнгө оруулалт өнөөдрийг хүртэл олигтой байсангүй. Арилжааны банкууд нийт зээлийнхээ ердөө 5 хүрэхгүй хувийг хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрүүдэд олгосон байдаг. Гэтэл хөрөнгө оруулалт маш дутмаг хэрнээ нийт ажиллах хүчний гуравны нэгийг өөртөө агуулдаг, эдийн засгийн нийт нэмэгдэл өртгийн 20 хувийг дангаараа бий болгодог том салбар юм. Мөн бид “мал” хэмээх асар их баялагтай хэрнээ үр өгөөжийг нь хангалтгүй хүртдэг нь үнэн. Уг нь бол бид сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, гахай тахианы мах импортоор аваад сууж баймааргүй. Сүү л гэхэд нийслэлийн иргэдийн жилийн хэрэглээ 190 сая литр байх шаардлагатай. Ингэж байж сүүнээс авах амин дэмийн наад хэрэгцээгээ хангахыг судлаачид тогтоосон. Гэтэл өнөөдөр нийслэлчүүдийн хэрэглэж байгаа сүүний хэрэгцээ байх ёстой шаардлагатай хэмжээнээс 3 дахин бага байна. Гэсэн атлаа үүний дийлэнх буюу 62 хувийг импортоор авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бид хүнс хөдөө аж ахуйн асар их нөөц баялагтай хэрнээ хүнсэндээ импортын буюу хуурай сүүг их хэрэглэж байна гэсэн үг.

6

Тэгвэл олон жилийн турш ярихаас цаашгүй байсан энэ гаж тогтолцоог засах хөрөнгө мөнгөний боломжийг олгож буй нь Чингис бонд. Энэхүү хөрөнгөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар импортыг багасгаж, дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсээ хэрэглэх боломж бүрдэж байна. Үүнийг нийслэлийнхний сүү, цагаан идээ, мах гэх мэтчилэн хэрэгцээг нь хангах үүднээс малчид болон хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих замаар хэрэгжүүлж буй. Энэ чиглэлийн үйлдвэрүүдэд арилжааны банкуудаар дамжуулан бага хүүтэй зээл өгч бизнесийг нь дэмжээд зогсохгүй 1800 км авто замыг нь тавьж өгч байгаа учраас үр дүнгээ богино хугацаанд өгөх нь эргэлзээгүй юм.

7

Бондын мөнгөнөөс сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт 27.7 сая ам.доллар зарцуулахаас сүүний боловсруулах үйлдвэрт 7.9 сая ам.доллар, эрчимжсэн фермийн аж ахуйд 15.93 сая ам.доллар, сүү боловсруулах цех байгуулахад 3.87 сая ам.доллар тус тус хуваарилсан юм. Харин хүлэмжийн аж ахуйд 16.7 сая ам.доллар зарцуулахаар болсон. Нэг үгээр хэлбэл, дээрх дэмжлэгүүд нь дотоодын хүнсний хэрэглээгээ эрүүл чанар бүтээгдэхүнээр хангахад чухал ач холбогдолтой.

6

Үүнээс гадна ноос ноолуурын салбарыг дэмжсэнээр дан ганц уул уурхайгаас хамаарсан улс бус хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох, импортыг орлуулах, экспортыг төрөлжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой ажил болж буй. Өөрөөр хэлбэл, эргээд нөхөн төлжигддөг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ бид гүн гүнзгий боловсруулснаар бид тун удахгүй даавуугаар үйлдвэрлэхээр болсон. Үүний эхлэл нь энэ жилээс хэрэгжиж буй сурагчийн дүрэмт хувцасаа монгол хонины ноосоо боловсруулан үйлдвэрлэж байгаа. Ийнхүү хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар, ноос боловсруулах, угаахад  45 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.доллар тус тус зарцуулахаар болсон билээ.

6

Чингис бондын төслүүд бүгд ил тод, үр ашигтай явагдаж байна

7

Эцэст нь дүгнэхэд, Чингис бондын хөрөнгө оруулалт эрх мэдэл, бүлэглэл бүхий цөөн хүний бизнес, гал унтраах төдий төслүүд, бусдын аманд бэлэн хоол халбагадаж өгөх ажлуудыг дэмжээгүй нь дээрх хөтөлбөрүүдээс харагдаж буй биз ээ. Жишээ татахад, манай улс уул уурхайгаас орж ирсэн орлогыг иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тарааж, хямрал тохиоход модоо барьж бусад орноос тусламж гуйдаг хэлбэрээр явж байсан цаг саяхан. Иймээс үүнийгээ дагаад эдийн засгийг тогтвортой өсөлтөд хүргэж ирээдүйд ажлын байр олноор бий болгох бүтээн байгуулалтын ажлууд хойшлогдсоор ирсэн. Харин Чингис бондын хөрөнгө оруулалт энэ бүхнийг нөхөж, бодит зүйл рүү чиглэснээр тогтвортой өсөлтөд хүрэх чухал суурийг тавиад байна. Улс орныг тогтвортой хөгжүүлэх үндэс суурь болсон, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төслүүд рүү чиглэгдэж буйгаараа ил тод, үр ашигтай явагдаж байна.

7

Хямралын үед хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, цаашлаад нэмэх арга механизмууд байдаг. Энэ нь аж ахуй нэгжүүдийг хүнд байдлаас хамгаалж, үйлдвэрлэлийг дэмжин, ажлын байрыг авч үлддэг давуу талтай. Тэгвэл Чингис бонд энэ бүхний тод жишээ юм. Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 42 мянга гаруй хүн шинээр ажилд орсон гэсэн статистик тоо гарчээ. Үүнийг өнгөрсөн оны эхний 9 сартай харьцуулахад 76.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа барилга, боловсруулах, үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны салбарт иргэд ажилд орсон байгаа нь дээрх салбаруудад дэмжлэг үзүүлсэнтэй холбоотой. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг жилд дорж хаяж бодитоор 10 хувиар өсч байхад 4-5 хувийн хүүтэй зээл бол асуудал биш юм. Иймээс эдийн засгийн бодит өсөлтийг дэмжиж буй Чингис бонд бол өр биш хөрөнгө оруулалтын зээл гэдэг нь харагдаж байна.

7

Өр болон хөрөнгө оруулалтын зээл гэдэг нь 2 ондоо утгатай. Зээл аваад түүнийгээ бэлэн мөнгө байдлаар тараагаад юу ч хийж бүтээгээгүй, үр өгөөжгүй дууссан бол “өр” гэж ойлгоно. Товчоор хэлэхэд, бэлэн мөнгө тараадаг Засгийн газар бол өр тавьдаг. Харин зээл аваад түүнийхээ зарцуулалт бүрт маш нарийн тооцоо хийж, гагцхүү улс орны хөгжил дэвшилд хүргэх бүтээн байгуулалт, нийгмийн асуудлуудыг шийдэж байгаа бол тэр нь жинхэнэ “хөрөнгө оруулалт”. Тэгэхээр одоогийн Чингис бондын зарцуулалтаас алсдаа асар их эдийн засгийн үр өгөөж, татварын орлогыг авчрах болохоор хөрөнгө оруулалт хийж байна гэж нэрлэхэд буруудахгүй.

6

Чингис бонд өр үү, хөрөнгө оруулалт уу гэдгийг ирээдүйд авчрах үр өгөөжөөр хэмжиж болно. Чингис бондын эргэн төлөлтийн хуваарийг харвал 2018 он хүртэл бид жил бүр хүүнд 72 сая ам.долларыг төлөхөөр байгаа. Ингээд 2018 онд 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг шилжүүлэх юм. Үүнээс 5 жилийн дараа буюу 2022 онд 1 тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлөх ёстой.

6

Тэгвэл 2018, 2022 онд бид энэхүү Чингис бондын хөрөнгөөр юутай болсон байх вэ. Тавантолгойн үйлдвэрээ бид өөрсдөө ажиллуулж, төмөр замаараа жилдээ 20-30 сая тонн нүүрс зөөх болно. Ингээд зөвхөн Тавантолгойгоос л гэхэд жилдээ 500 тэрбум төгрөгийн татвар авах юм. Мөн хот, хөдөө хоёрын тэнгэр газар шиг зөрүү арилж, хотынхны хүнсний хэрэгцээ эрс сайжрах бол хөдөө орон нутагт хөгжил ирсэн байх болно. Түүнчлэн Улаанбаатар хот нь түгжрэлгүй, стрессгүй, агаар хөрсний бохирдолгүй, олон ажлын байр шинээр бий болсон, тэр хэрээр нийгмийн салбарууд нь ч сайжирсан үр дүнд хүрэхээр байна. Товчхондоо гэвэл энэ асар их хөгжлийг дагаад эдийн засгийн чадавхи сайжирч, одоо их мэт сонсогдож буй дээрх зээлийг тухайн үедээ хөнгөхөн төлөх хэмжээний чадамжтай болох юм.

6

Дэлхийн улс орнуудаас манай улстай ойролцоо хүн ам, эдийн засгийн хэмжээтэй улсуудыг аваад үзэхэд өрийн хэмжээ болон ДНБ-ий харьцаа 50-70 хувьтай байхыг хэвийн гэж үздэг. Харин 100-гаас дээш давсан тохиолдолд эрсдэлтэй гэж тооцдог байна. Тэгвэл Монгол Улсын өр ДНБ-ийн харьцаа 2012 онд 53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай байна. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа 2014 онд 50 хувьтай байхаар байгаа аж. Энэ бол зохистой хэмжээ. Иймээс бидэнд асар их нөөц боломж, зах зээл байгаа учраас нэмж бонд гарган стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байгаа юм.

6

Ер нь дэлхийн улс орнууд ийм л замаар хөгжсөөр ирсэн. Иймээс ч улс орнуудын хурдан хөгжлийн загвар нь гагцхүү гадны хөрөнгө оруулалт, зээлээр явдаг гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлдэг билээ. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын өрийн хэмжээ буурч байдаг бол эсрэгээрээ хөгжиж буй орнуудын хувьд авах зээлийн хэмжээгээ нэмэгдүүлдэг байна. Жишээ нь, Канад өндөр хөгжилтэй улсын хувьд ДНБ-нд эзлэх өрийн харьцаа нь жилээс жилд буурчээ. Тэд 84-өөс 72 хувь хүртэл, Европын холбоо 82-оос 79 хувь хүртэл, Герман 83-аас 75 хувь хүртэл бууруулах төсөөлөлтэй байгаа.

6

Харин Люксембург 19-өөс 31, ОХУ 11-ээс 19 хувь хүртэл, Катар зэрэг үсрэнгүй орнууд авах зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр байна. Дэлхийн улс орнуудын гаднаас авсан зээлийн хэмжээ болон эдийн засгийн өсөлтийн хоорондын хамаарлаас харахад гаднаас зээл авсан улсууд нь эдийн засгийн өсөлт нь өндөр байгаа нь шууд харагдаж байна.

Иймээс Монгол улс 10 хувь давсан эдийн засгийн өсөлттэй хөгжиж буй орны хувьд гаднаас зээл авах нь дэлхийн жишиг бөгөөд нэмж зээл авах асар их орон зай байсаар буй юм.

6

А.Жаргал

 
Shuud.mn
Сонин хачин
maria:
72 цагийн дотор хувийн зээл олгодог таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд та илүү асуудал үүний шийдэл нь таны компанийн бичил зээл авчирч байгаа юм, хурдан санхүүжилт нь та бүгд (зээлдүүлэгчид entrepeneurs, фермерүүд, наймаачид, төрийн албан хаагчид болон бусад) нээгдсэн холбоо барих: micro_finance81@yahoo.com танд сайн өдөр баярлалаа
2014-08-11
иргэн:
зээлийг хир үр ашигтай зүйлд зарцуулж байна вэ гэдэг л асуудал юм. гэхдээ үр ашигтай гэхээр зардлаа нөхөх гэдэг утгаар авч үзэх нь ч бас өрөөсгөл юм. буянт ухаагийн дэнжээс уб хотын энхтайваны гүүр хүртлэх авто зам улсын нийслэлийн зам гэхэд хөдөөгийн дардан замаас ч дор шахуу гадныханы өмнө монголчууд бидний нүүр улайхаар зам байсан үүнийг засах шаардлагатай юу шаардлагатай л байсан. энэ замаас ашиг орлого олж гарсан зардлыг нь нөхөж чадах уу чадахгүй. гэхдээ жил бүрийн төсөвт улсын чанартай авто зам барих хөрөнгө суулгаж батлах ёстой юу ёстой. энэ мөнгөнөөсөө энэ замд зарцуулсан бондын мөнгийг төлөх ёстой шүү дээ. манайхан нэгэнт зам баригдсан болохоор дараа дараагийн жилд авто зам барихад хөрөнгө төсөвлөх шаардлагагүй гэж л мангартах байх даа.
2013-11-05
цогт:
маш үнэн юм бичсэн байна зөв хяналттай зарцуулж буй зээл бол өр биш монгол өрх бүр зээл авч гол асуудлаа шийдэж байгаа /байр машин сургалтийн төлбөр тавилга эд хогшил гэх мэт/ улс орон бол үүнтэй адил шүүдээ энэ өр гээд шоудаад байгаа хүмүүсийг хархаар урд нь улсын нэрээр авсан зээлийг дандаа идэж ашиглаж өр болгож байсан учир өөрсөд шигээ санаад байх шиг санагдах юм даа эрх барьж байх үедээ гаднаас баахан зээл авч байгаагаа өр авч ирлээ гэж хэлж байсныг ер санахгүй байна хэрэгтэй зөв зээл авлаа л гэж ярьж байсан энэ мангарууд улс төр хийх гэж арчаагаа алдах юм ард түмнийг дэндүү мунхаг гэж боддогоо болих хэрэгтэй шүү.. иргэн бүр зээл авч амьдралаа залгуулж байгаа учир өр зээлээ ялгаж байгаа даа
2013-11-05
unen shdee:
bitgii tuilshraachee. ene mongiig zugeer taraagaagui, buteen bguulalt bolgoj bgaa yum bishuu. manaihan tamiin togoonii amidralaasaa salaachee. hiij bgaa negnee demjihguimaa gehed muulahaa ydaj bolimoor yumaa!!!
2013-11-05
zuv zuv zuv:
heen terbumaar n belen munguu taraahad n duugvi avchihaad odoo bvteen baiguulaltad hurungu oruulalt hiij baihad ur gj soliorood bh yum.tegeed ur tavilgvi yaj bvteen bosgoh geed bgaa yum be.yr n tumur zam avto zam barij vildverlelig hugjvvlehgvigeer hugjliin tuhai yu yrih geed baigaag oilgohgvi bn.ur gj suusaar baital busad vndestnvvd hugjuud mongol baylgaa baraad modoo bariad vldeh vv.tiimees olon niited hvleen zuvshuurugdsun tuslvvded hurungu oruulj chadaj baival ur taviad ch bolov hiih ystoi.
2013-11-05
a*s:
zeelsen mungiig ur gedeg shig sanagdaj baina. mungo n haa* oroh asuudaltai holboogui baih.
2013-11-05
zochin:
or taviad ch bh ni ee yum hiij bgaad ni talarhaj bn. bidend mongo bhgui yum chini oor yaltai ch bilee. ene eserguutseed bgaa garuud tegeed belen mongo avaad, monhiin yaduu amidrahiig huseed bgaan bhdaa. muuluulj bn gedeg yum hiij bn gesen ug. omno ni ingej muuluuldaggui bsan ni medeej yu ch hiidgui irgeddee belen mongo taraagaad suudag bsan yum chini argagui shde.
2013-11-05
zail:
ene bichsen xun mangar yum uu xai* yum. medexgui bol olniig toorogduulsen yum bichij baildaa. ene chini ur. ur ur duu aimaar ur meduu mulguu nuxuruu ediin zasag medexgui baij baga soliot
2013-11-05
иргэн:
хөрөнгө оруулалт хийх гэж зээл авч байгаа гэж ойлгоно шүү дээ. асуудлын гол нь зээлээ үр ашигтай зарцуулахад байна даа. авто зам барьж байгаа нв сайн. гэхдээ авто замаас олсон ашгаар бондын мөнгийг төлнө гэвэл зангууны үлгэр. бусад салбарт хийсэн хөрөнгө ч гэсэн шууд ашгаа өгөхөөргүй байгаад л хүмүүсийн сэтгэл дундуур байгаа. түүнээс биш бонд авсанд нь дургүйцээд байгаа юм биш. ингэж хоёрын хооронд юм бичиж хүмүүсийн толгой угаах оролдлого хийгээд итгэлийг нь бүр их алдагдуулах ямар хэрэг байна аа. мэдэхгүй, чадахгүй юмаа битгий бичиж бай сэтгүүлч ээ.
2013-11-05
зочин:
яаана даа. энэ өрийг нь бид, бидний үр хүүхэд л төлнө дөө. тэр үйлдвэрлэл дэмжиж өгсөн гэдэг нь мэдэхгүй ээ...
2013-11-05
ddddd:
тэнэг хүнд ч ойлгомжтой өр!! бонд орж ирсэн өдөрөсөө л хүү төлж эхэлдэг, тхээр энэ бол маш том өр!!! монголын зг-ын өр аль хэдийн днб-ийн 70% хүрсэн шүү дээ!! ш. батхүүгийн өрийг монголын ард түмэн төлөх нь гарцаагүй!! угаасаа л тэгэж хийгдсэн, хийгдсээр байх ч болно. алтанхяг худлаа яриад байна аа!! засгийн гзарын өр 2 тэр бум долар биш 7 тэрбүм доллар лавтаяа хүрсэн!! зг баталгаа гаргаж өгсөн энэ батхүүгийн өр мэтийг өрөндөө тооцож оруулахгүй байгаад л хамага учир байгаа юм!! монгол улс 2018 он гэхэд сүйрнэ!! өмнөд африкийн дэд ерөнхийлөгч ирдэг нь өрөө нэхэж ирсэн шүү дээ!!
2013-11-05
dddd:
тэнэг хүнд ч ойлгомжтой өр!! бонд орж ирсэн өдөрөсөө л хүү төлж эхэлдэг, тхээр энэ бол маш том өр!!! монголын зг-ын өр аль хэдийн днб-ийн 70% хүрсэн шүү дээ!! ш. батхүүгийн өрийг монголын ард түмэн төлөх нь гарцаагүй!! угаасаа л тэгэж хийгдсэн, хийгдсээр байх ч болно. алтанхяг худлаа яриад байна аа!! засгийн гзарын өр 2 тэр бум долар биш 7 тэрбүм доллар лавтаяа хүрсэн!! зг баталгаа гаргаж өгсөн энэ батхүүгийн өр мэтийг өрөндөө тооцож оруулахгүй байгаад л хамага учир байгаа юм!! монгол улс 2018 он гэхэд сүйрнэ!! өмнөд африкийн дэд ерөнхийлөгч ирдэг нь өрөө нэхэж ирсэн шүү дээ!!
2013-11-05
ddddd:
зээл орж ирсэн өдөрөөсөө эхлээд өр болдийн эрхэсээ!! та хэний угаадсыг долоодог хүн бэ????? тэнэг хүнд ч ойлгомжтой өр!! бонд орж ирсэн өдөрөсөө л хүү төлж эхэлдэг, тхээр энэ бол маш том өр!!! монголын зг-ын өр аль хэдийн днб-ийн 70% хүрсэн шүү дээ!! ш. батхүүгийн өрийг монголын ард түмэн төлөх нь гарцаагүй!! угаасаа л тэгэж хийгдсэн, хийгдсээр байх ч болно. алтанхяг худлаа яриад байна аа!! засгийн гзарын өр 2 тэр бум долар биш 7 тэрбүм доллар лавтаяа хүрсэн!! зг баталгаа гаргаж өгсөн энэ батхүүгийн өр мэтийг өрөндөө тооцож оруулахгүй байгаад л хамага учир байгаа юм!! монгол улс 2018 он гэхэд сүйрнэ!! өмнөд африкийн дэд ерөнхийлөгч ирдэг нь өрөө нэхэж ирсэн шүү дээ!!
2013-11-05
ssss:
ur shuu dee bondoo tailbarlaj ard irgeddee hurgeh heregtei ene uls turiin gishuud
2013-11-05