Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ
2013-11-05

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар хоёр дах жилдээ зохион байгуулж буй “Ард түмэн Та-Хаан” үндэсний форумд Онцгой байдлын ерөнхий газар “Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоо” уриатай оролцож байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн “Ард түмэн Та –Хаан” хөтөлбөрийн хүрээнд Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах бодлого зорилттой уялдуулан гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхааран ажиллаж байна.

Гарч байгаа аюулт үзэгдэл, ослын тоо, нэр, төрөл, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг сайжруулах, аврах, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын албаны бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг ч шинэчлэн баталж ажиллуулаад байна.

Монгол Улсын Засгийн газраас ч Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлуулан үйл ажиллагаандаа зарцуулж эхлээд байна.

Б.Сайнаа

Shuud.mn
Сонин хачин