Экспортын бүх төрлөө дэмжих хэрэгтэй
2013-11-06

Сүүлийн саруудад вальютын ханшны хэлбэлзэл их байгаа.. Монголбанкнаас ам.долларын ханшны хэлбэлзлийг буурах үүднээс тогтворжуулах арга хэмжээг авч, валютын дуудлага худалдаа тогтмол явуулж, зах зээлд валют нийлүүлж байгаа. Одоогийн долларын ханшын савалгааг Монголбанк макро эдийн засгийн суурийг дагасан, тодорхой нөхцөл байдалтайгаа уялдаатай, нийцтэй хэмээн үзэж байгаа. Ханш нь гадаад эдийн засгийн өөрчлөлт дотоодод нөлөөлөх нөлөөллийг багасгаж, эрсдлийг өөртөө шингээж авдаг.

Тиймээс цаашдаа ханшын савалгааг бууруулахын тулд ханшныхаа уян хатан бодлогыг үргэлжлүүлэх, экспортын бүх төрлөө дэмжиж, урамшуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин