Цөмийн зэвсгийг үл хэрэглэх тогтоолд 164 орон нэгдлээ
2013-11-06

НҮБ-ын гишүүн орнууд цөмийн зэвсгийн эсрэг бодитой арга хэмжээ авахаар боллоо. Цөмийн зэвсгийг үл хэрэглэх шинэ тогтоолд 164 улс орны төлөөлөгч санал нэгдэж Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг даруй зогсоох шийдвэрийг баталсан байна.

Өнгөрсөн сард Хойд Солонгосын талаас хийсэн цөмийн гурав дахь удаагийн туршилтыг буруутгаж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэмээн үзжээ. Үүнээс гадна НҮБ-аас Нюн Биюнд цөмийн реактор байгуулах ажил дахин эхлэх магадлалтай хэмээн хардаж байгаагаа мэдэгдээд, Хойд Солонгосыг энэ асуудлаа даруй зогсоохыг үүрэгдсэн юм. Цөмийн зэвсгийн эсрэг тогтоолыг нийтдээ 164 улс орон дэмжиж, БНХАУ, ОХУ, Канад орнууд Засгийн газрын хэмжээнд ярилцах шаардлагатай гэж үзэж, хурлыг орхин гарсан байна. Харин “цөмийн зэвсгийг үл хэрэглэх” тогтоолд нэгдэхийг Хойд Солонгосын тал эрс эсэргүүцсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин