С.Баярцогт: Хувийн их, дээд сургуулиуд бол соёлтой ХЗХ
2013-11-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм.

6

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллөөр Төсвийн тогтвортой хуультай зөрчилдөөд байна. Үүнийг яаж шийдэх вэ?  Биднийг хууль зөрчсөн асуудлаар санал хураалгаж болох уу, УИХ-ын дарга аа. 40-ыг яагаад 50.3 болгосон юм бэ? Хүүхдийн мөнгөө зээл авч олгож байгаа. Өрийн хэмжээг нэмээд, дотроо өгч байгаа мөнгөө хүртэл зээлээр олгож байна. Төсөв дээр хатуу байр суурьтай байвал яасан юм бэ?

6

УИХ-ын дарга З.Энхболд:

-Санал хураалгах үед нь асуу. Одоо оюунтны 70 мянгаар санал хураалт явуулна.

6

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Төсөвтэй холбоотой Засгийн газрын долоон шалгуур үзүүлэлтийн нэг нь л зөрчигдөхөөр байгаа. Гэхдээ  ОУВС-гийн шалгуураар дээрх үзүүлэлтүүдийн нэг нь зөрчигдөж байгаа учир сэрэмжлүүлэг гэдэг. Харин гурав болчих юм бол асуудал хүндэрдэг. Энэ удаагийн зөвхөн сэрэмжлүүлэг юм. Хэрвээ бид дахиад таван тэрбум ам.долларын зээлийн асуудал яривал хоёр дахь үзүүлэлт нь муудна гэсэн үг.  Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах агуулгаар  Төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирсэн. Хүүхдийн мөнгөний асуудлыг Хүний хөгжил сан дээр заагаад өгчихсөн байгаа.  Нийтээр нь олгох уу, эмзэг бүлэгтээ олгох уу хязгаар тогтоож өгөх асуудлыг ярилцсан.

6

УИХ-ын гишүүн н.Баянсэлэнгэ:

-Урамшууллын тэтгэлэг дотор сурлага, амжилтаар нь харгалзан үзээд олгож байгаа. Үүнийг хөдөлмөр эрхлэлттэй нь уяж яагаад болоогүй юм бэ? Танай байнгын хороон дээр яагаад манай байнгын хорооны саналыг унагасан бэ? Яг адил агуулгатай санал байсан.

6

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Энэ хоёр санал ижил бус юм. Төгсөгчид сургуулиа төгсөөд мэргэжлээрээ 50-аас доошгүй хувь нь ажлын байраар хангагдсан байх санал дээд боловсролын асуудалд орсон байсан. Танай байнгын хорооноос оруулж ирсэн санал уул уурхайтай холбоотой байсан. Гишүүдийн олонхийн санал дэмжигдээгүй учир унасан байх.

6

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Сургалтын стандартын шаардлага хангасан гэдгийг ямар стандартаар хэмжих вэ?

6

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Засгийн газраас өргөн барьсан хууль нь тэтгэлэг олгож болно гэж байгаа. Монгол Улс дэндүү олон их, дээд сургуультай. 10 жил төгссөн хүүхдүүд 100 хувь их, дээд сургуульд ордог. Олон улсын дээд сургуулиудыг хянадаг аргачлал нь ажлын байраар хангагдсан эсэхээр шалгуур тавьдаг. Тиймээс бид энэ стандартыг нэвтрүүлэхээр ярьж байна.

6

УИХ-ын гишүүн Х.Баянсэлэнгэ:

-Баярцогт гишүүн худлаа яриад байх юм. Засгийн газраас өргөн барьсан төсөл дотор шалгуур байхгүй байгаа шүү дээ. Гэтэл шалгууртай гээд байна.

-Засгийн газраас өргөн барьсан хуулиа сайн унш аа. Шалгуур үзүүлэлт байгаа. Оюутнууд мэргэжлээ өөрөө сонгон зорьдог. Мэргэжлээрээ ажлын байр хангагдана. Ийм зохион байгуулалттайгаар орж ирж байгаа.

6

УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ:

-Оюутнууд мэдээж зорилгтойгоор л мэргэжлээ сонгож байгаа шүү дээ. Гэтэл ажлын байр хангагдаагүй. Тиймээс энэ чинь хэрэгжихгүй.

6

УИХ-ын дарга З.Энхболд:

-Манай дээд боловсролыг Баянсэлэнгэ гишүүн их муугаар бодож байна. Гэхдээ шаардлага тавихгүй бол чадварлаг боловсон хүчнээр хангагдахгүй.

6

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Их, дээд сургууль төгсөгчдийн 50 хувь нь мэргэжлээрээ хангагдаж чадахгүй байгаа болов уу. Сургууль нь тааруухан байлаа ч гэсэн өөрийгөө ямар нэг байдлаар бэлдээд хичээгээд явж байгаа хүүхдүүдийг сургуулиас нь болоод мөнгө олгохгүй байх уу?

6

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Их, дээд сургуулийн тоог цөөлнө. Энэ бол соёлтой хадгаламж зээлийн хоршоо болж байна. Байртай, биеийн тамирын заалтай, 80 хувь нь үндсэн багш нар, зэрэг цолтой байж нар байхыг шаардна. Хөдөө байгаа малчид малынхаа ашиг шимийг их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдээ зориулж байна. Мэргэжлээрээ ажилладаг судалгаа бол бүх улс оронд байдаг. Тиймээс бид хэрэгжүүлэх арга хэмжээг нь нэг жилээр хойш нь сунгасан. Түүнээс бус хүүхдүүдээ мөнгө олгохгүй гээд байгаа юм биш.

6

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Хөгжилтэй орнуудад 70-80 хувь нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг. Манайд эсрэгээрээ 70-80 хувь нь их дээд сургууль төгсгөдөг. Тиймээс мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудад 45 мянган төгрөг олгодгийг 70 мянга болгоё.

6

Гишүүд ийн маргалдаад байсан учир УИХ-ын дарга “их, дээд сургуулийн төгсөгчдийн 50 хувь нь ажлын байраар хангагдсан байна” гэсэн заалтыг орхиод, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан юм. Ингээд гишүүд хэлэлцэхийг дэмжлээ.  Харин 50 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байна гэдэг дээр байнгын хороогоор хэлэлцэхээр хойшлуулав.

Чуулганы хуралдаан үргэлжил байна.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
hvn..:
end bayrtsogtiin tuhai bish oor asuudal yarigdaad bgaam bishvv vnen l helsen bshde iim heregte herggv olon suraggv surguuliudiig tsuuluh heregte shd
2013-11-08
hvn ...:
end bayartsogtiin tuhai oor asuudal yarigdaad bgaam bishvv vnen l helsen bshde iim heregte herggv olon suraggv surguuliudiig tsuuluh heregte shd
2013-11-08
20000 huvisagch:
bayartcogt bol unen yum shig hudal yaridag novshiin tcagaan gartai hulgaich gedgiig hezeehc martah hereggui.yuch gej yariad arduur ni yu ch hiij ashig gargaj medeh nuhur bilee
2013-11-07
jambal:
xa xa teneg bugs doloogch bayanselenge onigoo boljee hi hi
2013-11-07
ok zov:
bayartsogt zov helsen bna, deer ni eronhii bolovsroliin huviin dund surguuliudiig heleh hereregtei baih. eronhii bolovsroliin huviin dund surguuliud zarim ni standart *rdlagiig hangahgui bna. ji*e ni logaripm huviin dund surguuli 1 huuhded noogdoh talbai uneheer baga bna. ene ni huuhdiin eruul ayulgui orchind surah yostoi gesen jurmiig zorchij bna
2013-11-07
гэрэл:
сурья гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүн бол тэтгэлэг өгсөн ч өгөөгүй ч яаж ийгээд шамдаад сурчихна. хогийн оюутан нэртэй баарны тавилга болсон юмнуудад хавтгайруулж тэтгэлэг өгөх нь буруу.бас илүүдчихсэн мэргэжлээр сурч байгаа хүмүүст битгий өг. хэрэгцээ шаардлагатай байгаа 20 мэргэжлийг боловсролын яамнаас баталсан байсан. тэр мэргэжлүүдээр сурч байгаа оюутнуудад л өг.
2013-11-07
эх орноо солиогүй:
баярцогтын "өндөр" боловсрол хөдөөний малчин миний "доод" боловсрол хоёрыг харьцуулбал минийх илүү байх. яагаад гэвэл би хулгай хийж эх орноо солиогүй.
2013-11-07
zochin:
bayartsogt gishuun unen heljee.
2013-11-07
zaya:
bayartsogtiin zuv uu surguuliudiig tsuuluh heregtei shdee
2013-11-07